x

Төрийн гурван өндөрлөгийн хоёрынх нь казинодож байсан баримт ил болжээ

“Энэ цагт биш, эрт үед” гэдэг шиг “Хадгаламж” банкны 14 тэрбумын гэх дуулиант хэрэг одоогоос 14 жилийн өмнө гарч байв.

Тухайн үед “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан. Үүнийг тус банкны ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн үрэн таран хийсэн болж таарсан.

Явсаар Ц.Чимэдцэрэнтэй хамт дээрх мөнгийг казинод үрэлцсэн гэх улстөрчид, бизнесмэнүүдийн нэр гарч ирж байв. 

“Хадгаламж” банкны 14 тэрбумын гэх хэрэг хэдийнэ шүүхээр шийдэгдсэн. Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид бид уг хэргийн улмаас буруутсан, тухайн үед нэр холбогдсон хүмүүсийг дахин буруутгах гэсэнгүй.

Харин тэр үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаагүй, олны мэдэхгүй баримт сэлтийг үл мэдэгдэх эх сурвалж Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн нэр дээр ирүүлсэн юм. Иймээс бид олон хуудас бүхий баримтуудыг судалж үзээд олон нийтийн мэдэх эрхийг хангах үүргийнхээ дагуу тухайн баримтын хүрээнд зарим мэдээллийг хүргэж байна.

Тухайн үед буюу 2007 онд Ч.Чимэдцэрэнгийн хэргийг шалгаж байсан ЦЕГ-ын УМБГ-аас 1999 оны тавдугаар сарын 31-нд байгуулагдсан Эрх зүйн туслалцааны гэрээний хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яам, Сөүл хотын төв прокурорын газарт мэдээлэл хүссэн хүсэлтийг илгээж байжээ. Хүсэлтэд уг хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий 25 хүний  Сөүл хот дахь “Sheraton” зочид буудлын “Walker Hill” казино, “Goex” зочид буудлын “Seven Luck” казино, “Hyatt” зочид буудлын “Paradise” казиногоор үйлчлүүлсэн мэдээллийг хүссэн байна.

Мөн Ц.Чимэд­цэрэнгийн БНСУ-ын банкинд данс эзэмшдэг эсэх, тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх, бизнесийн чиглэлээр ямар нэг хөрөнгө  оруулалт хийсэн эсэхийг лавлажээ.

Энэ дагуу Сөүл хотын төв прокурорын газраас нэр бүхий казинонуудад “Манай байгууллагад мөрдөгдөж байгаа хэрэгтэй холбоотой тэмдэглэгдсэн хүмүүсийн тус байгууллагын казинод орсон болон мөнгө солиулсан талаарх бүртгэлийг тодруулах үүднээс компьютерийн бүртгэл, санхүүгийн бүртгэлийн хуулбарыг гаргаж өгч туслалцаа үзүүлнэ үү” гэсэн албан бичгийг илгээсэн байна.

Үүний хариуд Сөүл хотын төв прокурорын газарт казинонуудаас илгээсэн зохих мэдээллийг 2007 оны долдугаар сарын 20-нд манай УМБГ-т ирүүлжээ. Ц.Чимэдцэрэн болон Монголоос очсон хүсэлтэд нэр дурдагдсан хүмүүсийн казинод орсон гарсан, мөнгө солиулсан, дахин солиулсан талаарх баримтуудыг илгээжээ. Харин дээрх хүмүүсийн тоглож буйг дүрс бичлэгээр илгээх боломжгүй гэжээ.

УМБГ-аас нэрийг нь илгээж БНСУ-ын Сөүл хотын төв прокурорын газраас хариу ирүүлсэн хүмүүсийн дунд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, сайд асан Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ нар байна. Өөрөөр хэлбэл, Ц.Чимэдцэрэн нарын “Seven Luck” казинод есүүлээ, “Paradise” казинод 15-уулаа орж тоглосон талаарх баримтуудыг ирүүлжээ.

Тухайлбал. Г.Занданшатар нь 2006 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 16-ны хүртэл “Seven Luck” казинод хэд хэдэн удаа орж 7 824 113 вон солиулж, дахин 56 820 660 вон солиулсан.

У.Хүрэлсүх 2005 оны долдугаар сарын 23-наас 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд “Paradise” казинод хэд хэдэн удаа орж, 66 847 702 вон солиулж, 11 143 614 вон дахин солиулсан.

Б.Батцэцэг 2006 оны аравдугаар сарын 20-ноос 2007 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл “Seven Luck” казинод орсон боловч мөнгө солиулсан бүртгэл байхгүй.

Т.Бадамжунай  “Paradise” казинод 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэл хэд хэдэн удаа орж 23 666 637 вон солиулсан. Мөн “Seven Luck” казинод 2006 оны наймдугаар сарын 7-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэл хэд хэдэн удаа орж 68 197 223 вон солиулж, 5 607 073 воныг дахин солиулжээ.

Х.Бат-Эрдэнэ нь 2005 оны зургадугаар сарын 1-нээс 2006 оны есдүгээр сарын 7-ны хооронд “Paradise” казинод хэд хэдэн удаа орж 281 310 274 вон солиулж, 174 000 601 воныг дахин солиулсан байна. Бас 2006 оны наймдугаар сарын 24-нөөс 2007 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл “Seven Luck” казинод хэд хэдэн удаа орж 345 640 992 вон солиулж, 587 279 969 воныг дахин солиулсан байна.

Ийм маягаар БНСУ-аас манай улсын иргэдтэй холбоотой казинодсон талаарх баримтыг ирүүлжээ. Манай УМБГ-аас нэрсийг нь явуулсан хүмүүсийн заримынх нь Ц.Чимэдцэрэнтэй хамт дээрх хоёр казинод тоглосон гэх баримт ирээгүй байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Я.Содбаатар байна. Өөрөөр хэлбэл, эндээс мэдээллийг нь хүсч нэрийг нь илгээсэн 25 хүний нэг нь Я.Содбаатар байжээ. Харин 17 хүний мэдээлэл нь ирсэн байна.

Тэдний дунд өдгөө УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны дэд сайд, Засгийн газрын агентлагийн даргын албан тушаал хашиж байгаа хүмүүс багтсан. Мөн эх орноосоо яваад ирэлгүй удаж байгаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхэм, томоохон компанийн захирал нөхдүүд ч байна.

Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгийн хоёрынх нь өчигдөр казинодсон баримт ингээд ил болж байна. Ер нь бол, өнөөдөр бөөрөнхий дэлхийд хил хязгаар үгүй болсон. Хэн ч хаанаас ч хэзээний ч баримт факт, мэдээ сэлтийг олж авах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эрин ноёлсон. Цаг хугацаа, орон зайны талаарх ойлголт ч өөрчлөгдөж байна.

Тийм учраас Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ирсэн баримтын хүрээнд эдгээр мэдээллийг хүргэхийн учир нь “Монголын төр ийм явдлаас ангид байх учиртай. Хожим төрд гарч, түмний төлөө зүтгэхийн тулд хуулиар хориглосон үйлдэлд нэр холбогдохгүй явдаг байх”-ыг сануулж буй хэрэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ман (202.179.26.29)
    шорондоо
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 8 цаг 44 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 8 цаг 59 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 0 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 2 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 9 цаг 3 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 9 цаг 5 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 6 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 9 цаг 8 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top