2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор нийт 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн сарын 24-нд багтан Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа.
Тэгвэл ҮАГ-аас хуульд нийцээгүй 121 мөрийн хөтөлбөрүүдийг буцаасан байна.
Тодруулбал, Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж зарим дүгнэлтүүдийг гаргажээ. Уг дүгнэлтээр нийт 121 мөрийн хөтөлбөрийг буцаажээ.
Нэр дэвшихээр горилогчид буцаагдсан мөрийн хөтөлбөрөө засаж тавдугаар сарын 14-ний дотор ҮАГ-т дахин хүргүүлэх боломжтой юм.
Харин ҮАГ нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх аж.