x

Хариуцлага алдсан Ц.Нямдорж, Д.Цогтбаатар нарыг огцруулах шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү дэд дарга Б.Жаргалан болон зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын нэг гэж үзэн Европын Холбооны Комиссын хар жагсаалтад оруулаад байгаа юм. Тиймээс АН-аас ажилдаа хариуцлагагүй хандсан Ц.Нямдорж, Д.Цогтбаатар нарыг огцруулах шаардлага тавьж байна.

АН-ын дэд дарга Б.Жаргал: "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл маш хүнд болж эхэлж байна. Бизнесийн орчин муудаж, бизнес эрхлэгчдийн орлого буурч, ажлын байр устаж байна. Сүүлийн сард малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнэ мөн уналаа. Гэтэл энэ сарын 7-ны өдөр Европын Холбооноос МУ-ыг хар жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргалаа. МАН 2016 онд Засгийн эрхэнд гарахдаа эдийн засгаа эрүүлжүүлнэ. Татвар нэмэхгүй, бизнесийн орчноо сайжруулна гэж амласан. Гэтэл манай улс саарал жагсаалтад ороод зогсохгүй бүр хар жагсаалт руу ухарлаа. Тиймээс бид дараах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байна" гэлээ.

ШААРДЛАГА

"2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр Европын Холбооны Комисс шийдвэр гарган Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын хар жагсаалтад багтаалаа. 

Манай улс ийнхүү дэлхийн хамгийн том зах зээл болох 450 сая хүн амтай, 21 их наяд ам. долларын эдийн засаг бүхий Европын холбооны эдийн засгийн хоригт хамрагдах боллоо. ЕХ-ны комиссоос тус жагсаалтаа ЕХ-ны парламентад өргөн барьсан бөгөөд уг жагсаалт батлагдсанаар энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улс хориг арга хэмжээнд орно.

ХАР ЖАГСААЛТ гэж нэрлэж хэвшсэн тус жагсаалтад манай улстай хамт хар тамхи, терроризм, хүний наймаагаараа дэлхийд тэргүүлдэг Афганистан, мөнгө угаалт, татварын гэмт хэрэг, оффшор бүс зэргээр олон улсад зартай Панам, хууль бус зэвсгийн наймаа, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлийг дэмждэг Хойд Солонгос зэрэг улсууд багтдаг.

Хар жагсаалтад багтахаас өмнө манай улсыг саарал жагсаалтад оруулж тус жагсаалтаас гарах ажлын даалгавар, хугацааг хангалттай өгсөн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн мэргэжлийн бус Засгийн газар тус анхааруулгыг үл тоон эрх зүйн орчныг сайжруулах, татварын орчныг боловсронгуй болгох, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог шинэчлэх талаар тодорхой ажил хийгээгүйн улмаас Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирлаа.

Манай улс олон улсын байгууллагууд, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байгаагаа нотлох, мөн эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх чадвартай гэдгээ харуулахын тулд:

  • Нэгдүгээрт, эрхэлсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг албан тушаалаас нь нэн даруй огцруулах;
  • Хоёрдугаарт, холбогдох хууль тогтоомжийг яаралтай шинэчлэх; 
  • Гуравдугаарт, олон улсын байгууллагуудад хар жагсаалтаас гарах талаар авч буй арга хэмжээгээ тайлагнах, үнэн зөв мэдээ тайланг хүргүүлэх чиглэлээр намчдыг биш харин мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулахыг тус тус шаардаж байна" гэжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.126.89.140)
    Зөв үйлдэл хийсэн байна огцорохгүй байсан ч сонголт хийхгүй шүү дахиж!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Төрболд (202.126.89.140)
    Ажлын тайлан чинь энэ үү?
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Хишигбаатар (202.126.89.140)
    Гадаад харилцааны сайдын хувьд тэр оффшор бүсэд данстай, хөрөнгө зоорьтой гэдгээ тун ихээр нууцалж байсан нь ил болсныг монголчууд мэднэ.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Оргил (202.126.89.140)
    Зээлжих эрх нь хаагдсан гээ биздээ?
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Gvnjidmaa (202.126.89.140)
    Hoishdoo ene uls oron hoij ue maani yaandaa har jagsaaltand hii hooson mongo taraalt ur hvvhdvvded mini or bolj uldene dee
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
    • Болортунгалаг
      Хамгийн айдастай нь өр, өр, өр бас дахин өр.
      2020 оны 05 сарын 13
  • Дорждулам (202.126.89.140)
    Тогтвортой хөгжүүлсэн Монгол Улс хаана байна... Юуг нь яаж тогтвортой хөгжүүлсийн болоо ойлгохгүй байна шүү ... Сүүлийн 4 жил тогтвортой идэж Төрийн мөнгийг угаасан гээд ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛААД дүгнэгдээд байна... Худлаа юм ярьж явдагаа больчихоорой !!!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Энхсүрэн (202.126.89.140)
    2016 онд Засгийн эрхэнд гарахдаа эдийн засгаа эрүүлжүүлнэ. Татвар нэмэхгүй, бизнесийн орчноо сайжруулна гэж амласан. Гэтэл манай улс саарал жагсаалтад ороод зогсохгүй бүр хар жагсаалт руу ухарлаа.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Zorigoo (202.126.89.140)
    Хар тамхи! Хар жагсаалтыг Сонгох уу!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
    • Гэндэн
      Сонгох нь юу л болдоо?
      2020 оны 05 сарын 13
  • Хар жагсаалт :( (202.126.89.140)
    Зочин
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 8 цаг 48 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 9 цаг 3 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 4 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 6 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 9 цаг 7 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 9 цаг 9 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 10 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 9 цаг 12 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top