x

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат иргэдээ ялгаварлаж татвар ногдуулах төсөл өргөн барьжээ

АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн дарга Б.Ариунболд дөнгөж сая нэгэн “ноцтой” мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрөгч сард Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна. Өнөөдрийг хүртэл нийтэд ил болоогүй байгаа уг хуулийн төсөлд Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт оршин сууж байгаа иргэдээс үл хөдлөх хөрөнгийн албан татвар авахаар тусгажээ.

Уг хуулийн төслийг өргөн барихдаа Н.Цэрэнбат сайд Засгийн газрын кабинетаараа хэлэлцүүлэлгүй, УИХ-ын гишүүний хувиар төсөл өргөн барьсныг АН-ын Бодлогын зөвлөлийн дарга “хуулийн хулгай” гэж нэрлэв.

Өнгөрөгч 2016 оны сонгуулиар олонхи болж засгийн эрх авсан МАН сонгогчдод “Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” хэмээн амласан билээ. Мөн дээр нь цар тахлын хөнөөлийн улмаас дэлхий нийтээрээ /монголчууд мөн ялгаагүй/ эдийн засгийн хямрал, сүйтгэлд автаж, иргэдийн орлого хомсдон худалдан авах чадвар буураад байгаа энэ үед У.Хүрэлсүхийн Засгийн газар “Эдийн засгийг дэмжих, иргэдийн орлогыг бууруулахгүй байх” тухай янз бүрийн хөтөлбөр зарлаж, түүндээ зориулан таван их наяд төгрөгийг УИХ-ын шийдвэргүйгээр захиран зарцуулах эрхийг өөртөө аваад байгаа.

Гэтэл кабинетийн нэг сайд нь дангаараа татвар нэмэгдүүлэх тухай хууль боловсруулан УИХ-д өргөн барьсан явдлыг АН-ын Бодлогын зөвлөлийн дарга “хуулийн хулгай” хэмээн нэрлэсэн бөгөөд хэрвээ Засгийн газар энэ төслийг дэмжсэн бол “нэг гараараа өгч, нөгөө гараараа авч” буй хэрэг юм.

Б.Ариунболд энэ тухай “Монгол Улсын иргэн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй. Гэтэл энэ татвар нь иргэдээ оршин суугаа газар, нутгаар нь ялгаварлаж, татварын ялгаатай бодлого хэрэгжүүлж буй явдал” хэмээн үзэж, үүний эсрэг энэ бүсэд амьдарч, оршин сууж байгаа иргэдийн төлөөлөн шийдвэртэй тэмцэхээ мэдэгдэв.

Хуулийн төсөлд нэг м.кв тутамд 1000 төгрөгийн татвар ногдуулахаар тогтоосон нь 80 метр кв байранд оршин суугаа иргэд жил бүр 80 мянган төгрөгийг Үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлнө гэсэн үг. Мөн уг хуулийн төсөл батлагдвал үйлчлэл нь зөвхөн Богдхан уулсын тусгай хамгаалалттай бүс буюу Зайсан, Яармаг буюу Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим иргэд хамаарна. 

Уг нь энд оршин сууж буй иргэд "тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшихэд ногдуулдаг жишгээр газрын татвар төлдөг. Гэтэл дээр нь нэмээд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахаар болсон нь зөвхөн эдгээр иргэдэд зориулсан шинэ төрлийн татварыг бий болгож буй хэрэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэг (202.126.89.152)
    Дархан цаазтай байх газартай үл хөдлөхтэй улсаас өндөр татвар авах нь маш зөв юун ялгавлах ярих юмаа олд ядсан гар вэ!!!!@
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 8 цаг 54 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 9 цаг 9 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 10 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 12 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 9 цаг 13 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 9 цаг 15 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 16 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 9 цаг 18 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top