x

Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар томиллоо

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. 

Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,  2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.

Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой. 1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан.

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан цаг тун давчуу энэ үед томилгооны асуудлыг олноор нь хэлэлцэж байгааг шүүмжилсэн. Ш.Раднаасэд гишүүн БНХАУ-ын Ганьсу муж, Монгол Улсын Говь-Алтай аймгийн хил 64 км газраар хиллэдэг, Монголын талаас Нарансэвстэйн боомтыг 1991 онд нээгээд, хаасан байдгийг дуулгаад, энэ боомтыг нээх, баруун хилийн боомтуудын үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ. УИХ-ын гишүүн Я.Санжмятав гадаад улсад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Монгол Улсаад гадаад улсад суух Элчин сайд нарын томилгоог яаравчлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол Б.Пүрэвдорж гишүүн БНХАУ руу 100 мянган тонн мах экспортлох асуудлыг анхаарч ажиллахыг нэр дэвшигчээс хүссэн.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, цар тахалаас үүдэн олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа учраас ҮАБЗ дээр үндэслэн зайлшгүй шаардлагатай хоёр томилгоог хийх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн болохыг тайлбарлав. Нэр дэвшигчид төрийн жинхэнэ албан хаагчид гэдгийг тэрбээр онцлов. ОХУ-д суух Элчин сайдыг томилоод удаагүй байгаа, гадаад улс орнуудтай харилцааны эрх тэгш байдал, зайлшгүй хэрэгжүүлэх томоохон төсөл, бодит шаардлага, нөхцөл байдалтай уялдуулаад дээрх шийдвэрүүдийг гаргасан болохыг тайлбарласан юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 97.9 хувь нь Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг санал хураалтад оролцсон 47 гишүүний 46 нь зөвшилцөхийг дэмжив. Мөн Д.Ганхуяг, Б.Ганболд нарыг Элчин сайдаас эгүүлэн татах саналыг гишүүдийн олонх буюу 93.6 хувь нь дэмжсэн. Эдгээр санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 8 цаг 47 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 9 цаг 2 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 3 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 5 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 9 цаг 6 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 9 цаг 8 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 9 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 9 цаг 12 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top