УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас өчигдөр шүүхэд гаргасан. Тус захирамжид өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх тухай байсан юм.
Харин өнөөдөр Чингэлтэй дүүрэгт хөл хорионы дадлага, сургуулилалт болж байгаа билээ. Н.Номтойбаяр хэдэн цагийн өмнө өөрийн цахим хуудаснаа "Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ" хэмээн бичиж байсан бол түүнийг хөл хорионы хаалт нэвтрүүлсэн байна.
Тэрээр "Онцгой дэглэмийн хаалтны араас Ц.Нямдоржын цагдаа дуудаж байна. Өөрөө гүйгээд хүрээд ирлээ. Улстөр орсон цагт хууль ч хамаагүй, онцгой дэглэмийн хаалт ч хамаагүй юм шиг байна. Маргааш өөрөө очъё гэж байхад. Гэхдээ шүүх шудрага байна гэдэгт горьдсоор" гэж бичжээ.