x

М.Энхсайханы нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4.6 жил хорих ял оноолоо

Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан буюу 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж, ЭХ-ийн 19.6.2 /үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэх/, 22.1.2-т /албан тушаалаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тухайлбал, уг хэрэг дээр ажиллагаа явуулсан АТГ-аас М.Энхсайханыг МУ-ын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн төслийн ажлын хэсгийн нэгжид албан харэгцээнд зориулан тухайн үед 130 сая төгрөгөөр худалдаж авсан "Lexus 570" маркийн автомашиныг өнөөдрийн ханшаар /элэгдэл хорогдлыг тооцон/ 75 сая төгрөгөөр үнэлж, зөрүү 55 сая төгрөгийн улсад буюу "Эрчим хүчний яаманд учруулсан хохирол" гэж тогтоосон байна.

Харин Тавантолгойн хөрөнгө оруулагчийн гэрээний хувьд,

-Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж, баталгаажаагүй.

-Гэрээний төслийг Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу боловсруулж, тухайн үеийн Засгийн газар хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайд УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо:

-2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан.

Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.

Шүүх хуралдаан дээр шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Шинжээчийн дүгнэлт бүрэн биш гэдэг нь тодорхой байсан. Тиймээс хэргийг прокурорт буцаах хангалттай үндэслэл байсан. М.Энхсайхан гэмт хэрэг хийгээгүй, бид давж заалдана хэмээн мэдэгдлээ. Харин шүүх,

"Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:

Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр" шийдвэрлэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 8 цаг 44 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 8 цаг 59 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 0 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 3 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 9 цаг 4 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 9 цаг 5 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 6 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 9 цаг 9 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top