УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас өчигдөр шүүхэд гаргасан.
Харин Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцэн түүний өмгөөлөгч гомдол гаргасан байна.
Уг гомдлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хэвээр үлдээжээ.
Тэгвэл Н.Номтойбаяр өөрийн цахим хуудастаа "Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно" гэж бичжээ.
Сэтгэгдэл (1)