Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага буюу БХЯ, ЗХЖШ, ТЕГ зэрэг байгууллагын удирдлагуудтай өнөөдөр уулзав.
Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, мөн 2020 оны төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж байгаагийн үр дүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг одоогийн түвшинд барьж байгааг онцлов. Цаашдаа цар тахлаас үүдсэн хямралын сөрөг үр нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.