x

М.Энхсайхан, С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт давхацсан шүүх хуралтай өдөр

Чингэлтэй дүүргийн шүүхэд энэ өдөр /2020.05.05/ Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал 08.30 цагт товлогдсон. Түүнийг өмнөх шүүх хурлаас “Сошиал сүлжээнд хэтэрхий идэвхтэй байгаа нь шүүх ажиллагаанд нөлөөлөх магадлалтай” гэсэн сонирхолтой шалтгаанаар саатуулан баривчлагдахаар болсон. Урьдчилан саатуулах төвөөс шууд ирүүлсэн болохоор энгийн бэлтгэлийн хувцастай харагдана билээ. Түүний шүүх хурал нээлттэй учраас шүүхийн байран дахь дэлгэцээр шүүх хурлын явцын эхлэлийг харуулж байснаа, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийн хэсэгт бичлэгийг зогсоосон.

Яг үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал асан Да.Ганболд “Эрдэнэс Монгол”-н захирал асан С.Бямбасайхан нар Чингэлтэй шүүхэд ирсэн. Тэдний шүүх хурал хаалттай зарлагадсан бөгөөд төд удалгүй ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 11-нд болохоор хойшлогдлоо. Албан мэдээлэлд дурдсанаар бол оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хурлыг хойшлуулсан гэжээ.

С.Баяр нарын долоон хүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан буюу Оюутолгой гэрээг байгуулахдаа “Айвенхоу майнз” компанид илт давуу байдал үүсгэсэн гэсэн хэргээр 2017 оноос шалгаж эхэлсэн.  

2018 онд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Бямбасайхан нар саатуулагдан баривчлагдаж байсан юм. Шүүгдэгчдийн хувьд гэрээний төслйиг тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу бэлтгэж УИХ баталсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын хамтын шийдвэр байсан гэж тайлбарладаг.

Харин М.Энхсайханы хувьд “Эрдэнэс Тавантолгой”-ын гэрээний тухайтад буруутгаж буй бөгөөд үүнийг 

1-рт Гэрээ батлагдаж, хэрэгжээгүй.

2-рт. Мөн л гэрээний төслийг М.Энхсайхан ганцаараа бэлтгээгүй, кабинетын зарчмын дагуу тухайн үеийн Засгийн газар бэлтгэж танилцуулсан гэсэн тайлбарыг өмнө илэрхийлж байсан.

Мөн М.Энхсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс авто машин худалдаж авсан гэсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Нээлттэй мэдээлсэн шүүх хурлын танилцуулгаас ойлгосноор бол “Эрдэнэс Тавантолгой” ажлын хэсгийн нэгж 2013 онд 55 сая төгрөгөөр М.Энхсайханы хамаарал бүхий этгээдээс автомашин худалдан авсан гэжээ. Харин өмгөөлөгч

-1-рт. М.Энхсайхан бус “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ энэ шийдвэрийг гаргасан.

2-рт. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

3-рт. 55 сая төгрөгөөр машин худалдан авсан атал яагаад прокурор 130 сая төгрөг гэсэн нь тодорхойгүй гэсэн тайлбаруудыг хэлж байлаа. Ингээд шүүх хурлыг цаашид дэлгэцээр харуулахыг зогсоосон бөгөөд шүүх хурал үргэлжилж байна.   

 А.Туяа

infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 8 цаг 37 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 8 цаг 52 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 8 цаг 53 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 55 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 8 цаг 56 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 8 цаг 58 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 8 цаг 59 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 9 цаг 1 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top