x

Л.Оюун-Эрдэнэ: Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь боломжтой эсэх талаар бид нягтлан хүргэсэн билээ. 

Тэрбээр Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн ярьсан юм. 

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар нэгэн тоо андуураагүй гэдгээ өнөөдөр баталлаа. Тэрбээр "400 сая жуулчин гээд намайг баахан шоолсон. Тэрийг би ч хэлчихсэн юм биш. 2017 оны гуравдугаар сарын 8-нд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга манайд ирж бид уулзсан. Тэр хүн “Монголыг өнөөдрөөр бодож болохгүй. Монголын эзэнт гүрний түүхийг үзэхийн төлөө дэлхийн тохоохон аялал жуулчлалын компаниуд, жуулчид Монгол руу ханарах соронзон орон үүсэж магадгүй байгаа. Үүнийг зөвхөн одоо байгаа цагаар харж болохгүй” гэж хэлж байсан. Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна" гээд

"Шүүмжлээд байгаа хүмүүст хэлэхэд адаглаад Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай" хэмээн УИХ-ын чуулганы танхимаас хэллээ. 

Видео:

ӨМӨЗО-ны Баруун хэсэгт орших Ордос хотыг зорих жуулчдын тоо жилээс жилд өсөж байна. 2017 онд 1.82 сая жуулчин ирсэн нь 2016 оныхоос 47% өссөн үзүүлэлт аж. Тэгвэл 2018 онд 2.8 сая зочин ирж, 55% өсжээ.

2019 онд жуулчдын тоо 100% өссөн ч Ордосыг зорих жуулчдын тоо 10 саяд ч хүрээгүй байгааг эдгээр статистик харуулж байна.  

Харин Хэнтий аймгийн тухайд Дадал сум л гэхэд 2025 онд хамгийн багадаа 30,000 жуулчин хүлээн авна гэсэн тооцоотой байгааг Хэнтий аймгийн албан ёсны цахим хуудаст дурджээ.

factcheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.177.150)
    үнэхээр тэнэг иргэдтэй болж дээ...
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.140.219)
    Өө энэ чинь сүүлийн үед их аатай, бяртай байгаа. Юу нь хатгаад бгаа юм. Уг нь овоо гайгүй хүү бна гэж бодож бсан. Сүжиг буурхад л бгаа.
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Баатар (202.9.40.47)
    Тэр их жуулчидын тээвэрлэж ирэх явах бааж шээх үзэж харах газар нѳхцѳлийг нь бүрдүүлчихээгүй байж гадаадын нэг нѳхрийн хэлсэн үгийг туйлын үнэн гэж бүлтэрч суудаг яаачих толгой гэхээр ийм байдаг байна. Нэг эцэг нь согтуу үед олдсон хүүхэд юм боловуу
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.114)
    Өдөрт сая гаруй жуулчмн ирээд хамгийн багадаа 7 хононо гэхэд кккк арай л тоо бнаа
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.109.122)
    Харвардын эргүү дагз
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
    • Цолмон
      Яг харвард шдэ! Дипломыг нь хэн харсан юм! Их бодож Курст л суусан биз
      2020 оны 05 сарын 02
  • Оюунэрдэнэ. (103.229.123.93)
    ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ОРДОСЫГ ҮЗСЭН ХҮН ОДОО Л ИНГЭЖ БОДОЛГҮЙ ЯАХАВ
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.89.213)
    З сая яажич чадахгүй байж үхсэн хатсаны чинь 400сая жуулчин түй май
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 9 цаг 45 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 10 цаг 0 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 10 цаг 1 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 3 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 10 цаг 4 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 10 цаг 6 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 10 цаг 7 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 10 цаг 10 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top