x

"Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг олгоход улсын төсвөөс 200 тэрбум төгрөг гарна"

УИХ-ын өчигдрийн (2020.04.29) чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нар өнөөдөр мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, жижиг дунд үйлдвэрийн зээлд батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ноолуурын түүхий эдийн экпорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд орсон" гэв. 

Мөн ноолуурын экспортын талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир,  “Тогтоолд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон. Засгийн газраас гаргасан 101 тоот тогтоолын жишгээр Монголд жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуур авалтыг хийж эхэлсэн. Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, ноолуур худалдан авах ажиллагаа явагдаж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл үүссэн учир Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Иймд УИХ-ын тогтоолд дээрх зохицуулалтуудыг оруулсан. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байна. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ. Яам холбогдох журмаа боловсруулж, зохион байгуулалтаа хийнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.89.22)
    ymaatail bol bayn gesen naad balai setgehuigee bolwol taarn hun her hemjeendee malaa usguj bga teriig yaj zowj usugdgiig medehgui bj yu geed olon yum yriad bgan ta narshig deeshee harj hewtej utas maajchaad 5alhahgui jorlonorj baachaad bdag malnaad dor malnuud yugaa meddiin udur shunuu medehgui staashaa naashaa harj bgaan medegdehgui har boltloo ywj bj usugdiin malnuudaa 20 nmyngaa uguh n zuw demjij bn bankniihaach uriig darj chadhaa boliod bhd ta nar bitgi olon yum hust
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Монгол (66.181.180.148)
    Яагаад ямаатай хүмүүст нийт татвар төлөгчидийн мөнгөөс авч өгнө гэж! Яариаг нь сонсохноо улсаас өгнө ч гэх социлизмийн юм яриад бна лээ. Улс гэж мөнгөтэй хүн юм уу? татвар төлөгчдийн кармайнаас нэгдсэн төсөвт цуглуулсан мөнгө шүү дээ! Ийм тэнэг юм гэж байж болох уу?
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.47.9)
    эргүү 76 ухна
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.59.33.169)
    dendej bn baychuud ni l avna khodoonii maliin malaldag yaduuchuud ni yu avkhiin arai de.dej bn zevseg bariaad bosoh tsag bljee ard tumeen nooluurnii tsaana ed nar ulsaa khudalddag bzdee
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Энхээ (202.179.31.95)
    Энэ бол солиорол Ямаа нэг айлд олноороо ерөнхийдөө чадалтай айлуудын бизнес болсон шүү дээ солиорол
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • ИРГЭН (202.179.25.3)
    ямар муухай эх оронч сэтгэлгээгүй пиздаанууд вэ дээ,хашаагаараа дүүрэн малтай хүн хүн мөн,хотын дөрвөн ханатад байгаа хүн биш юм байна тэ,ингэж даврахгүй ээ та нараас ял асуух цаг ирнэ ээ муу жингэрүүд ээ
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 9 цаг 46 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 10 цаг 1 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 10 цаг 2 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 4 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 10 цаг 5 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 10 цаг 7 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 10 цаг 8 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 10 цаг 10 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top