x

“Шинжиан Шиньфа”-ийн “хулгайлсан” 20 тэрбум төгрөг Төрийн банкинд буцаж ирлээ

Төрийн банкны 20 тэрбум төгрөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжиан Шинфа” компанид алдагдсан. Үүнийг зээл олголт гэж үзэхгүй, хохирол учруулсан гэж шүүх үзсэн. 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хохирлыг Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт “Шинжиан Шиньфа” компани Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ гэсэн мэдээллийг баттай эх сурвалжаас авлаа. Хүү нь 15 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа ч уг асуудал иргэний хэргийн шүүхийн шатанд яваа гэнэ.

Ямартай ч Төрийн банкны дансанд алдагдсан 20 тэрбум төгрөг орж ирээд байгаа нь хожимдсон ч болов баярлах зүйл мөн. Гэтэл МАН-ынхан, Төрийн банкийг удирддаг Ерөнхий сайд, Сангийн сайд нар яагаад “баярлахгүй” байгаа юм бол? Нууж байгаад сонгуулийн зардалд хэрэглэхээр шийдэв үү? Ер нь банкнаас алдагдаад, тэр тусмаа сонгуулийн өмнө, тэгээд хариуцлага алдсан албан тушаалтнууд нь ял авчихаад байхад мөнгө нь “бүтнээрээ” банкныхаа дансанд ороод ирсэн тохиолдол хэр олон байдаг юм бол? Сонин байгаа биз?

Төрийн банкны тавхан хүн тойрч гарын үсэг зураад л 20 тэрбумын зээлийг нэг өдрийн дотор бэлнээр болон дансаар гаргаж амжсан энэ хэргийн хамгийн зэвүүн нь юу гээч? 

Хятад компани “Шинжиан Шиньфан” энэхүү 20 тэрбум төгрөгийг Төрийн банкинд төлж байгаа хэрэг биш! Монгол компаниуд төлнө! “Шинжиан Шиньфан” компанид өртэй байсан монгол компаниуд энэ 20 тэрбум төгрөгийг төлөөд барагдуулчихаж. Тэдгээрийн нэрийг Банкны тухай хуульд заасны дагуу нууцална! 

Энэ юу болоод өнгөрсөн байна вэ? Төрийн банкийг Төртэй нь базаж байсан “Шинжиан Шиньфан” гэж хэн бэ? 

Хамгийн эхлээд олдсон баттай хариулт маань “Шинжиан Шиньфан” ХХК Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай!” гэдэг асуудал байв. Яагаад? Ямар ажил? 

АН-ын Засгийн газрын үед гэвэл саяхан 100 сая төгрөгийн дэнчингээ намдаа тушааж 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болзлоо биелүүлж яваа Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн орон нутгийн чанартай “Худалдааны гудамж”-ны 3.2 км замыг зураг төсөвт тусгахгүйгээр, 10 тэрбумаар бариулах захирамж гаргаж байсан. “Шинжиан Шиньфан”-ийн барьсан Гудамж төслийн хүрээнд барьсан гүүр нь гурван жилийн дараа нурлаа гэсэн мэдээ сурвалжлагууд гарч байв. Арай дэндүү юү? 

Болоогүй ээ. МАН-ын Засгийн газрын үед босоо тэнхлэгийн замын концессыг “Шинжиан Шиньфа”, түүний гүйцэтгэгчид хамсныг олон нийт мэднэ. Монголын шүүх “Шинжиан Шинфа”ХХК-ийн Сун Гуан Чин нарт холбогдох 98 мянган ам.долларын хэргийг тогтоосон.

Тэр авлига нь тус компанийн Монголын Засгийн газартай байгуулсан 67 сая ам.доллар буюу 163 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй концессын гэрээг барьцаанд тавьж Монголын хуулийг зөрчсөний шагнал байсан эсэхийг шүүх тогтооно.

Эцэст нь 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэрээр БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид зургаан сарын хугацаатай олгох нэрийдлээр дээрэмдсэн 20 тэрбум төгрөг гэрээнд зааснаараа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан боловч 2020 оны дөрөвдүгээр сард Төрийн банкны дансанд орлоо. МАН-ынхан, У.Хүрэлсүхийн Засгийн газар Төрийн банкныханд баяр хүргэх үү, сонгуульдаа зарцуулах уу? “Шинжиан Шиньфа” Төрийн банкнаасзургаан сарын хугацаатай зээлээд гурван жилийн дараа Монголын компаниудаар төлүүлсэн энэ “дээрмийн” цаана “МАНАН” бүлэглэл, “60 тэрбумынхан” “үнэртсээр” байгааг яасан ч мартаж болохгүй!!! 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 9 цаг 38 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 9 цаг 53 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 9 цаг 54 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 56 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 9 цаг 57 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 9 цаг 59 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 10 цаг 0 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 10 цаг 3 мин Хятадын хүн амын тоо буурчээ Өчигдөр 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Өчигдөр 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Өчигдөр 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Өчигдөр 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Өчигдөр 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Өчигдөр 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Өчигдөр 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Өчигдөр 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Өчигдөр 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Өчигдөр 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top