x

АН-ын хагарал ба бие даагчид

Парламентад 4 жил сөрөг хүчин хийсэн АН сонгуулийн өмнө тарж бутарч эхэллээ. АН-ын дарга асан Н.Алтанхуяг “намын гишүүнчлэлээс хасагдсан” /өнгөрөгч онд болсон явдал/ шалтгаанаар бие даан нэр дэвшихээ зарлаж, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа мөн бие даан нэр дэвшигчээр СЕХ-нд бүртгүүллээ. Хотын захирагч асан Э.Бат-Үүл АН-ын дарга асан З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө мэдэгдэв.

Ингээд ирэх сонгуулиар АН-ын авч болох байсан мандатаас гурав нь хасагдав. Зөвхөн мандатын тоогоо алдаад зогсохгүй намын ерөнхий фоннд ч гэсэн таагүй өнгө үүсч байна. АН-ын төлөө гал, усанд орж явсан, намын томоохон лидерүүд бие даах болсныг олон нийт шүүмжилж, бие даагчдыг буруутгаж байгаа ч үүнд намын одоогийн удирдлагууд ч гэсэн гэм зэмгүй өнгөрөх аргагүй байна.

Ялангуяа С.Эрдэнийн багтаа авсан намын дэд дарга өөрөө бие даагчаар бүртгүүлсэн явдал нь намын дээд түвшинд нэлээд том ан цав гарчээ гэсэн үг. “Үнээнийхээ сүүг үхсэн нь хойно нь мэддэг” гэдэгчлэн АН-ынхан Н.Алтанхуягийн авч орсон 2012 оны сонгуулийг ярьж байна. С.Эрдэнэ тэр хэмжээнд намаа зохион байгуулж чадсангүй ээ гэж.

Ингээд АН-ын шинэ удирдлагаас өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан намын шинэчлэлийн аян гишүүдийнх нь үе насны, шинэ хуучны ялгарлаар дуусч байх шиг. Зодоон болоход нэг хүний буруу байдаггүй, заавал хоёулаа харилцан зодолдож байж зодолдсонд тооцдог. Тэгэхээр “бие даана” гэж мэдэгдсэн хүн бүрийг “намаа хагаллаа” гэж буруутгах нь оновчгүй. Тэр тусмаа намын том лидерүүд гурвуул, дөрвүүлөө бие даах болсны цаана нь амин хувийн бус өөр учир шалтгаан байж таарна.

Хамгийн наад зах нь ирэх сонгуульд АН ялагдал хүлээвэл хариуцлагыг Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа биш, С.Эрдэнэ хариуцлагыг хүлээж таарна. Харин намын дарга тэр хэмжээнд хариуцлага үүрч, намаа зохион байгуулж чадсан уу? гэдэг асуулт тавигдана. Хэдий муу, сайнаар хэлүүлдэг ч гэсэн АН-ын даргыг ийм эрт дүнгээ тавиулчихна чинээ хэн бодлоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Bid (64.119.25.64)
    Altanhuyagiin zuw shd..demjij baina ...Ard tumen demjine
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • BID (64.119.25.64)
    Bi
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Erdenexvv (203.91.115.55)
    Хувь хүний өс хонзонгоо бодоод байлгүй нийтлэг санаа бодолоор ардчилалын төлөө зүрхтэй гишүүд дэмжигчидээ бодоосой! Тэд чинь та бүгдийг ингэлээ гээд ардчилалаас урвадаггүй л байхгүй юу! Үнэхээр Алтанхуяагт уур хүрч байна шүү! Бие даагаад амжилт олохгүй гэдгийг мартсан бололтой! Уг нь багаар тоглодог хүн юмсан.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ахмад (103.57.93.206)
    МАН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ДАХИН ГАРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. АН. ЛИДЕРҮҮДЭД БИЕЭ ДААЖ НЭР ДЭВШИХ 40 ХҮН СОНГООД БҮХ МӨНГИЙГ ӨГЧ БАЙГАА ГЭНЭЭ. УРВАГЧИД БИЕЭ ДААН НЭР ДЭВШИЖ БАЙГАА ЮМ БАЙНА ШҮҮ
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • Гишүүн
      Үнэн байх шүү.
      2020 оны 04 сарын 28
  • Зочин (59.153.113.64)
    Erdene tei bvtehgvi ee gj anhnaasaa mededgvim bhdaa
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Irgen (150.129.142.205)
    Demii dongosood demiidee. Ed nar ner devshsen devsheegui AN yalagdval S.Erdene namiin dargaas ogtsorno. Ed nariig bie daah ner devshiheer AN yalagddag n yu ve? Tegeed bas end nar hariutslaga huleedeg n yu ve?
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 45 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 16 цаг 0 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 1 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 3 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 16 цаг 4 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 16 цаг 6 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 7 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 16 цаг 10 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top