Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж, өнөөдөр Үндэсний Аудитын Газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.
Сонгуулийн тухай хуульд бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулна хэмээн заасан байна. 25-ны өдөр амралтын өдөр таарч байгаа тул мөрөө хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм.
Н.Алтанхуягийн хувьд түүнийг АН-аас хассан тухай мэдэгдлийг намын дарга С.Эрдэнэ жилийн өмнө олон нийтэд цацсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ талаар гарсан АН-ын албан ёсны шийдвэрийг хүлээж аваагүй тул С.Эрдэнэ даргын хийсэн мэдэгдэл дээр үндэслэн бие даан дэвших шийдвэрт хүрснээ хэлсэн байна.
Мөн Нийслэлийн захирагч асан Э.Бат-Үүл мөн дөнгөж сая УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших болж, СЕХ-нд хүсэлтээ өгчээ. Тэр ЕТГ-ын дарга асан З.Энхболдын нэр дэвшсэн дурын тойрогт очиж, түүний эсрэг өрсөлдөхөө мэдэгдлээ.
Сэтгэгдэл (4)