Өчигдөр улс төрийн гурван нам, нэг эвсэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд хүргүүлжээ.
Тодруулбал, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.
СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс 2-оос илүүгүй төлөөлөгч ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, асуумж бөглөх шаардлага тавьж байна.
Үүний өмнө буюу 22-ны өдөр Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам болон Дэлхийн монголчууд гэсэн таван нам СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Ингээд одоогийн байдлаар улс төрийн найман нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлээд байна.