Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаан өнөөдөр 08.30 цагт хаалттай эхэлсэн.
М.Энхсайханд холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 буюу “Улс орны Үндэсний аюлгүй байдлыг хорлон сүйтгэх” гэмт хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.
Тодруулбал, М.Энхсайханыг Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “Эрдэнэс таван толгой” ХК уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр дээрх хэргийг үйлдсэн хэмээн буруутгаад байгаа билээ.
Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энхсайханыг тавдугаар сарын 5-ны дуустал цагдан хорих шийдвэр гаргалаа.