Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 08.30 цагт хаалттай эхэллээ.
Нийслэлийн прокурорын газраас түүнд яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр мөн хаалттай болсон юм.
М.Энхсайханд холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 буюу “Улс орны Үндэсний аюлгүй байдлыг хорлон сүйтгэх” гэмт хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.
Тодруулбал, М.Энхсайханыг Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “Эрдэнэс таван толгой” ХК уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр дээрх хэргийг үйлдсэн хэмээн буруутгаад байгаа билээ.