Үндэсний аудитын газраас Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлагад нийцсэн гэж үзжээ.
АН-аас дэвшүүлж буй “Өрхийг дэмжих өсөлтийн бодлого” мөрийн хөтөлбөрт Монгол Улсын салбар бүрд шинэчлэл хийх, хөгжил дэвшлийг авчрах, нийслэлийг хөгжүүлэх, гэр хороололд дэд бүтэц татах, дагуул хот бий болгох, орон нутагт хөгжил дэвшил авчрах, чинээлэг малчин хөтөлбөр, ажлын байр нэмэгдүүлэх, дундаж орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон заалтууд орсон юм байна. Эдгээр заалт Монгол Улсын хуулийг огт зөрчөөгүй байна гэж дүгнэлэсэн тухай аудитын дүгнэлтийг хүлээж авсан АН-ын нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хэллээ.
Сануулахад, УИХ-ын сонгуульд оролцохоор улс төрийн намуудаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцээгүй ҮАГ энэ сарын 6-нд мэдээлж, хуулийн шаардлагад нийцээгүй мөрийн хөтөлбөрийн зөрчлийг арилган дахин ирүүлэх үүрэг өгсөн юм. Хуулийн шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөртэй намуудын тоонд АН багтаж, хоёр дахь удаа ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг аудитын байгууллага “хуульд нийцсэн” гэж үзсэн тул хуваарийн дагуу маргааш Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх юм байна.