x

Э.Бат-Үүл: Намайг хэрэгт гүтгэхийн тулд гэм зэмгүй 10 хүнийг хэлмэгдүүлж байна

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, хэргийн нэг оролцогчийн өмгөөлөгч ирээгүй, мөн өмнөх хуралдаанаас гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан зарим гэрч нар ирээгүй шалтгаанаар хойшиллоо. Шүүх хуралдааныг шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан тавдугаар сарын 13-ны 10.00 цагт товлов.

Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогч өмгөөлөгч нийлсэн 20 гаруй хүн, дээр нь нээлттэй шүүх хуралдаанд ажиглагчаар оролох хүсэлтэй иргэдийг оролцуулахад багтаамж хүрэлцэхгүй байгаа тул дараачийн шүүх хуралдааныг өөр танхимд явуулах санал гаргасныг Шүүхийн тамгын газарт уламжлахаар болов.

Шүүх хуралдаан хаасны дараа Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Э.Бат-Үүл:

-Миний хувьд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлгүй байсан. Гэвч хуульд заасан үндэслэл шаардлагын дагуу шүүх бүрэлдэх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Миний хувьд шүүх хуралдааныг нээлттэй явуулах нэг л шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл энэ хэргийг шалгах явцад АТГ, прокурорын зүгээс байж боломгүй хууль зөрчсөн ажиллагаа явуулсан. Намайг хэрэгт унагахын тулд ямар ч гэм зэмгүй 10 хүнийг энэ хэрэгт татсан. Гэм зэмгүй хүнийг хэрэгт татаж оруулж ирээд, хүчээр өөрсдийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлээд, түүн дээрээ тулгуурлаж яллах дүгнэлт үйлдээд явж байгаа. Яг 1937 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр явуулж байна. Тиймээс энэ хэргийн үнэн зөвийг олохын тулд шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой.

Таныг хэрэгт унагах ямар шаардлага байсан юм бэ? 

-2016 оны оны сонгуулийн дараа, намайг хотын даргын ажлаа өгөхтэй зэрэгцээд энэ хэргийг эхлүүлсэн шүү дээ. Тэр үед намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээс болж энэ бүх дайралт эхэлсэн. Тэр үед хотын захиргаа гэр хорооллын барилгажилт тавьсан, санхүүжүүлэхээр төсөвлөсөн бүх мөнгийг буцааж татаад, барилгажилтын ажлыг санхүүжилтгүй зогсоосон. Эрх баригч нам иргэдийн газрыг хямд үнээр авч, өөрсдөө дээр нь барилга барьж, ашиг хийхийн тулд гэр хорооллын барилгажилтыг зогсоосон. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зо (192.82.68.193)
    Батүүл нотой
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com Whatsapp дугаар +22965977391
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 32 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 15 цаг 47 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 48 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 50 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 15 цаг 51 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 15 цаг 53 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 54 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 15 цаг 57 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top