ТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан ч дахин хойшилжээ.
Шүүх хуралдаанд томилогдсон улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 8-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Б.Махбал нь ажлын байрандаа архидан согтуурч, нэг яаманд хамтран ажиллаж байсан залууг зодож, улмаар амь насыг нь хохироосон хэрэг 2018 оны наймдугаар сард гарсан бөгөөд уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Махбалын гэм буруугийн шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 18-нд анх товлогдсоноос хойш өнөөдөр найм дахь удаагаа хойшлоод байна. Мөн шүүхээс уг хэргийг хоёр ч удаа прокурорын хяналтад буцааж байжээ.