x

Б.Батзориг ба "ЖДҮ" гэмт хэрэг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хоёр өдрийн дараа (2020.04.22) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснээс хойш сар өнгөрөөд  байна. 

Уг хэргийг прокурорын байгууллага өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш дөрвөн удаа шүүх хурал товлож, мөн хойшлуулсны эцэст өнгөрөгч баасан гаригт /2020.04.17/ түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Сайд асан түүнд холбогдох шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсны дараа буюу энэ сарын 4-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд нууц санал хураалтад оролцсон 47 гишүүнээс 27 нь түүнийг чөлөөлөхийг дэмжсэн байна.

Хэрэв тэгээгүй бол сайд асан УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ хамт шүүхийн яллах тогтоол уншуулж мэдэхээр байв. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч мөн өмнө нь МАН-ын генсекээр ажиллаж байхдаа “Хадгаламж банкны” хэргээр шүүхээс таван жилийн ял сонсож, Улсын дээд шүүх хүртэл давахдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ явсан байдаг. Хэрвээ Дээд шүүх түүнийг хэргийг хэрэгсэхгүй болгоогүй бол мань хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ шорон луу ачигдах байсан биз. ШШГГ-ийн хуягласан машин төрийн ордны гадна ирээд Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байсан гэдэг юм билээ.

Харин Б.Батзоригийн хувьд түүнийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн 22.1 нь “нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасч,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” ялтай. “Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн” гэх прокурорын үндэслэл, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүх хүлээж авбал Б.Батзориг нь хорих ялаас чөлөөлөгдөж, нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, торгууль төлөөд өнгөрөх боломжтой. /Өөрийн хамаарал бүхий “Тээвэр ачлал”, “Наму дэвжих” ХХК-иудад нийт 3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдож, уг зээлээ эргүүлэн төлсөн/ Эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

Мөн түүний араас дахиад дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудал УИХ-д орж ирэх магадлалтай. Г.Солтан, Д.Дамба-Очир нарын хэргийг прокуророос хянаад, шүүхэд шилжүүлсэн. Харин Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тухай прокурорын байгууллагаас мэдээлсэн. Нөхцөл байдал иймдээ хүрсэн болохоор дээрх нөхөд ч эрхтхэн өргөдлөө бичээд, зайгаа тавьчихвал нэгд хуулийн байгууллагын ажилд тустай, хоёрт удахгүй болох сонгуульд нь намдаа бага ч болов тус нэмэр юм даа. Тус нэмэр юу байхав, одоогийнхоосоо арай багахан гай болно оо л гэсэн үг.

Б.ЗАЯА  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • СОНГОГЧ (103.229.122.202)
    МАФИЖСАН МАН-ЫН ЛУЙВАРЧДЫН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ХОР УРШИГ ХЭДЭН АРВАН ЖИЛЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ . БАТЗОРИГ ГЭГЧ ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРДСАН МӨНГӨНИЙХӨӨ ЦӨӨХӨН ХЭДЭЭР НЬ ЯЛААС МУЛТАРНА ! АРД НЬ ХУВААЖ ХҮРТСЭН ЛУЙВАРЧИД ГЭДСЭЭ ИЛЭН СОНГУУЛЬД ДАХИН ҮЗЭХЭЭР ХӨХ ИНЭЭД НЬ ХҮРЭН СУУГАА ГЭЭД СОНГОГЧ ТА БОД ДОО !!!
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 28 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 15 цаг 43 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 44 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 47 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 15 цаг 48 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 15 цаг 49 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 50 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 15 цаг 53 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top