x

Н.Цэрэнбат: Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая

УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны цахим хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Тус хуулийн төсөлд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг хууль санаачлагч онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн танилцуулгад сайхан сайхан л зүйл бичигдэж. Гэтэл байнгын хороогоор Богд ууланд баригдсан байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өгч албан ёсоор өгөөд хууль зөрчсөнийг нь хуулийн дагуу болгож өгнө гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл дархан цаазат газар амралтын газар барина гэчхээд хувийн орон сууц хэдэн давхраар нь барьчихдаг.Гэтэл хууль зөрчсөн шийдвэрийг нь татвар нэрээр хуулийн дагуу болгож  зөвшөөрөл өгөх гэж байгаа юм уу. Найрамдал зуслангийн хууль бус объектуудыг нь буулгана гэсэн яасан бэ. Хан-Уулаас сонгогдсон гишүүд яагаад дуугардаггүй юм.Авлагчдад бууж өгөх гэж үү.  Хуультай орон бол кранаар буулгаад л хаяна шүү дээ. Хэнд нь зөвшөөрөл олгоод, хэнд нь өгөхгүй байгаа юм бэ. Би ч гэсэн тэнд байшин баримаар байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд насаараа амьдарсан хүмүүс хавчин гадуурхагдаж, зөвшөөрлөө авч чадахгүй байхад хажуу талд нь баахан хотхон, таунууд барьчихсан. Ингэж болж байгаа юм уу. Төсөвт хэдэн төгрөгийн ашиг тус өгөх гээд байгаа юм. Мянган төгрөгийг нь яаж тооцсон юм. Дархан цаазтай газрууд яг энэ жишгээр явна гэсэн үг үү. Аялал жуулчлал нэрээр зөвшөөрөл аваад байшин барихад дараа нь зөвшөөрөл өгчих юм уу. 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат: Хууль зөрчсөн асуудал чинь шүүх дээр очоод шийдэгдэхгүй олон жил болж байна. Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая гэж байгаа юм. Хан-Уул дүүргийн 11-р хороо ч биш нийтдээ 111 иргэний гомдлыг би хүлээж аваад 68 хүний асуудал шийдэгдсэн. Үлдсэн 23 хүний гомдол хуулийн дагуу биш гээд буцаагдсан. Найрамдал зуслангийн асуудал манай яамтай хамаагүй. Энэ мөнгө хэтэрхий бага байгаа бол зарчмын зөрүүтэй санал гаргаад төлбөрийг нэмэх боломж бий.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Төслийг дэмжиж байна. ААН-үүд аялал зуучлалынхаа чиглэлээр зөвшөөрөл ажиллаж буй ААН-үүдэд хүндрэл болох уу. Хуулийнхаа заалтад салгаж өгсөн үү?

УИХ-ын гишүүнБОАЖ–ын сайд Н.Цэрэнбат: ААН-үүдэд хүндрэл учрахгүй. Сардаа 1 мкв талбайд 252 төгрөг төлнө. О.Баасанхүү гишүүн бага байгаа юм биш үү гэж байна. Гишүүд зарчмын зөрүүтэй санал байвал хэлэлцэх явцад нь саналаа оруулж болно. ААН-үүд дархан цаазат, Богдхан уулын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлөөд явах нь зүй ёсны зарчим.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 35 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 15 цаг 50 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 51 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 53 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 15 цаг 54 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 15 цаг 56 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 57 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 16 цаг 0 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top