x

М.Оюунчимэг: Иргэдийн хүсэлтийн дагуу төсөв мөнгийг яаралтай шийдүүлж ажиллана

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өчигдөр (2020.04.17) Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд ажиллав.

Тус хорооны нутаг дэвсгэр дэх “Олон булагт” цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд гүний ус хөрс рүүгээ нэвчин гарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэх талаар ажиллаж өгнө үү гэсэн иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ажилласан байна.

Нийслэл, дүүргийн удирдлагууд үүссэн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл өгөв. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны орлогч дарга Т.Гантөмөр үргэлжилсэн бороо ороход, хавар, өвлийн цагт гүний ус хөрсөн дээр нэвчиж гарснаас, мөн шар усны үерээс үүдэлтэйгээр ийм хүндрэлтэй асуудал нийслэл хотын хэмжээнд, дүүрэг бүрт үүсдэг талаар танилцуулав.

“Олон булагт” цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд сүүлийн гурав, дөрвөн жил гүний ус хөрс рүүгээ нэвчжээ. Айл өрх, байгууллагын хашаа байшин усанд автаж, иргэд байгууллагууд эд хөрөнгөөр хохирох асуудал үүсдэг учир ус нэвчиж гарсан хэсгийг хусаж цэвэрлээд, бохирдлыг зөөвөрлөх, мөсөөр нь далан босгох зэргээр өвөлжингөө ажилласан талаар Чингэлтэй дүүргийн онцгой байдлын албаны орлогч дарга Д.Аманд мэдээлэв. 

Газрыг хусаж цэвэрлэх, бохирдлыг зайлуулах энэ ажил нь жил бүр төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан явдал болж буй учир гүний усыг хөрсөн доогуур нь шүүж, газар доорх сувгаар дамжуулан далан руу оруулах төсөл хэрэгжүүлэхээр шийдвэр гарчээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд одоогоор 330 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, ажлыг “Геодизи усны барилга байгууламж” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэхээр болсон байна. Цаашид баригдсан далан сувгийн арчлалт, хамгаалалтыг энэхүү байгууллага хариуцаад явах юм.

Энэ төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд байнгын хорооны дарга М.Оюунчимэг идэвх, санаачилгатай ажилласан талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны орлогч дарга Т.Гантөмөр онцлов.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт санхүүжилтээс дутаж байгаа 100 гаруй сая төгрөгийг дүүргийн төсвөөс шийдвэрлэх талаар энэ үеэр ярилцаж, Дүүргийн засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг хэлэв.

М.Оюунчимэг гишүүнтэй хамт Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, Чингэлтэй дүүргийн Тохижилт  нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар ажиллаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг газар дээр нь ярилцан шийдсэн юм.

Дараа нь албан тушаалтнууд тус хорооны Сурагчийн 49 дүгээр гудамжинд чулуун зам тавих ажил удааширч буйгаас гал команд, түргэн тусламж зэрэг онцгой байдлын байгууллагын машинууд нэвтэрч чадахгүй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч буй асуудлаар газар дээр нь очиж танилцав.

Иргэдийн төлөөлөл энэ үеэр 500 метр орчим зайд зам тавих төсвийг нэн яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан. Иргэдийн энэ хүсэлтийн дагуу аль боломжтой хувилбараар төсөв мөнгийг яаралтай шийдүүлэн ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 23 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 15 цаг 39 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 39 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 42 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 15 цаг 43 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 15 цаг 44 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 45 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 15 цаг 48 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top