x

Сайд асан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ. Үүнд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлууд багтсан юм. 

ХЭҮК-ын дарга  Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 3-ны өдөр өгсөн байна. Харин УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-гаас хууль зөрчиж хөнгөлөлттэй зээл олгосон хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжээд байгаа билээ. 

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлээд байгаа. 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

ХЭҮК-ийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Ж.Бямбадорж та Монгол түмэндээ уучлаарай гээд хэлчихсэн бол ахмад хүний хувьд, эр хүний хувьд сайхан байх байлаа. Боловсролтой, сайхан дүр эсгэсэн хүмүүсийг албан тушаал дээр тавьчихаар Монгол Улс хохироод байна. Дараа нь сэтгэлтэй, эрч хүчтэй, залуу хүн тавь. Нэг эмэгтэй бусдыг шоронд хийнэ гээд яриад сууж байсан. Дараа нь тэр хүнийг оруулж ирэх хэрэгтэй" гэв.

Гишүүд санал хэлж дууссаны дараа санал хураалтыг явуулснаар хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувийн саналаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулав. 

Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ хүн бол муу хүн биш. Эрх баригч нам нэг, нэг хүнээр туг тахихаа боль. Хэн нь ЖДҮ-дсэн, хэн нь 60 тэрбумдсан юм. Бүгд өргөдлөө өг л дөө. 49 ЖДҮ-чин өргөдлөө өгөөд сонгуульдаа шударга оролцоё гэж хүсч байна" гэв. 

Ийнхүү УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүнийг чөлөөлөх асуудалд нууцаар санал хураалт явуулаж нууц санал хураалтад 47 гишүүн санал өгсөн бөгөөд 27 нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжив. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.20.57)
    Эрүүгий Хуулиа улс төржүүлэхээ зогсоо. . Мад өснө.газар баялаг дахин сэргэхгүй . 2 уулаа Өмч. . Өмчийг Субектээс хамаарч ялгахаа боль. . ХЭЗЭЭ Ч БИЕЛЭХГҮЙ.ШҮҮХ ХЭРЭГЛЭХГҮЙ ЯЛАА ХУУЛИАС АВ. . . ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ. . . 76 ҮХЭРҮҮД. . ЭНЭ ЯЛАА ХАС МАЛУУД АА.
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 43 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 15 цаг 58 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 59 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 1 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 16 цаг 2 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 16 цаг 4 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 5 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 16 цаг 7 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top