x

Ерөнхийлөгч "Цар тахалтай холбогдуулан боловсруулж буй хуулийн төсөл" санал хүргүүлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүн төрөлхтөнд томоохон сорилтыг тулгаж буй шинэ төрлийн коронавируст (COVID-19) цар тахлын хүнд нөхцөл байдлын энэ үед Улсын Их Хурлаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах тусгайлсан хууль гаргахаар ажиллаж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Улмаар нөхцөл байдал, учирч болох бүхий л эрсдлийг өргөн хүрээнд харсан, тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий оновчтой хууль гаргах нь ард иргэдийн эрүүл мэнд болоод улс орны аюулгүй байдалд нэн чухал хэмээн үзэж, тухайн хуулийн төсөлд заавал тусгавал зохих зарим саналуудыг хүргүүлж буй юм.

1. 2020 оны төсөвт тодотгол хийж, “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах асуудлыг тусгах.

Цар тахлын уршгаар экспортын орлого буурах, уул уурхайн орлого буурах, НӨАТ-ын орлого буурах, навигацийн орлого буурах, газрын тосноос олох орлого буурах зэргээр эдийн засгийн нөхцөл байдал эрс муудаж, цаашид дэлхий нийтийг хамарсан томоохон хямрал болох нь нэгэнт тодорхой болсон ийм үед улсын төсөвт тодотгол хийх замаар эрсдлийг даван туулах хөрөнгийг нэн даруй бүрдүүлэх, цар тахлын хүндрэлтэй үед хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах зэрэг арга хэмжээг авч иргэдийнхээ ахуй амьдралын хүндрэл, аж ахуйн нэгж, компаниудын эрсдэл, дампуурлын эсрэг нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

2. Улсын орлого болон хураагдсан барилга, байгууламж, эд хөрөнгөөс олсон орлогыг эмнэлэг барих, шаардлагатай эмнэлгийн тоног, төхөөрөмж худалдан авах ажиллагаанд зарцуулах асуудлыг тусгах.

3. Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгах.

4. Цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг тусгах.

Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улс орон даяар нийгмийн бүх салбарт төрийн үйлчилгээг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх, эмчилж сувилах, дэг журмыг сахиулах, үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, боловсрол, нийтлэг үйлчилгээг тасралтгүй хүргэх чухал хариуцлагатай үүргийг төрийн үйлчилгээний албан хаагчид хүлээн ажиллаж байна.

Тиймээс тэдгээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан орон сууцны нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий /ипотек/ зээл олгох хөтөлбөрийг баталж, санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэн хэрэгжүүлэх асуудлыг тусгах шаардлагатай юм.

Энэ нь цар тахлын болзошгүй эрсдлийн үед ажиллах хүний нөөцөө бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, барилгын салбарыг бүрэн дампуурахаас сэргийлэх зэрэг олон талын онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

5. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахдаа хүүхэд, өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг тусгах зэрэг саналуудыг холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн хүргүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 24 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 15 цаг 39 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 40 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 43 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 15 цаг 44 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 15 цаг 45 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 46 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 15 цаг 49 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top