x

М.Оюунчимэг: Асуудал байвал Төв банктайгаа ярилцаад ир, шийдээд өгье

Өргөдлийн байнгын хороо өчигдөрийн хуралдаанаараа банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, иргэний хүсэлтийг ямар ч нотолгоо шаардахгүйгээр шийдвэрлэхээр болсон билээ. 

Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: "Цар тахлын халдварын улмаас үүсч байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас гаргасан хэрэглээний, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа болон иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэж хүндрэл учруулж байна. Бид ямар шийдвэр гаргаж байж нэг ойлголтоор иргэддээ хүрч үйлчлэх юм бэ гэдэг талаар нэгдсэн нэг ойлголт өгөх хэрэгтэй. 

Иргэдийн нийт зээлийн 90 хувь нь хэрэглээний, ипотекийн зээл байна. 

Шийдвэрийн талаар иргэд, байгууллагууд нэгдсэн ойлголтгүй байгаа учир мэдээллийг цэгцтэй, тодорхой болгох хэрэгтэй" гэлээ. 

Мөн тэрээр зээлээ төлж чадаагүй иргэдээс санал, хүсэлт ирснийг танилцуулаад, банкны захирлуудад хандан "Энэ хүнд үед та бүхэн эх орон ч байх хэрэгтэй, тэтгэврээрээ амьдардаг иргэд маш их байгаа. Хамтран зээлдэгч гээд данснаас нь шууд таталт хийхийн оронд, эхлээд сануулах эсвэл зургаан сараар зээлийн хойшлуул. Үүнд эрх зүйн асуудал байвал Төв банктайгаа ярилцаад, зохицуулалтаа хийгээд оруулаад ирвэл бид цаг алдалгүй шийдээд өгнө" гэв.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотой иргэдэд үүсэж буй хүндрэл, ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор Монголбанк нэгдсэн байдлаар дагаж мөрдөх журмыг гарган арилжааны банкуудаар мөрдүүлэх, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хугацаанд тооцох хүүгийн төлбөрийг иргэдэд хэт дарамт учруулахгүй байхаар аргачлалыг боловсруулж тус журамд тусгах, ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал банкуудад хэт ачаалал үүсгэхгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо. 

Мөн шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д ирүүлэх зэргээр ажиллахыг чиглэл болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 15 цаг 45 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 46 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 48 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 15 цаг 49 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 15 цаг 51 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 52 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 15 цаг 54 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top