x

АН: Шаардлага хүлээн аваагүйгээс үүсэх үр дагаврыг эрх баригчид хариуцна

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагууд шар махтайгаа хатаж байна. Үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих 150 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол тариаланчид бас хүнд байдал орж байна. Бид тайвширч болохгүй.

Засгийн газраас зарим амралтын газар, фитнесийн үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэж байна. Үүнийг сайтар бодолцох хэрэгтэй. Коронавирусийн халдварын тархалтын эсрэг багц хууль боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ардчилсан намын зөвлөлд энэ асуудлыг танилцуулаагүй. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга хүртэл хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Төрийн зарим нэг эрхийг Засгийн газарт шилжүүлэх тухай хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Үндсэн хуулиар УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зүйлийг Засгийн газарт хэн нэгэн шилжүүлэх тийм эрх байхгүй гэдгийг онцолмоор байна. 

Ардилсан намаас гадаадад байгаа иргэдэд 500 ам.долларын тэтгэмж олгох санаачлагыг гаргасан. Оросоос ирсэн 13 оюутнаас коронавирус илэрсэн нь гадаадад байгаа оюутнууд ямар эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгааг харуулж байна" гэлээ.

Хүргүүлж буй шаардлагад: 

  • Эрүүл мэндийн зардлын төсвийг тусгайлан баталж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, уушиг амьсгалын замын эрүүл эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалтыг нэмэгдүүлэх

  • Гадаадад байгаа оюутнуудад яаралтай дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, 

  • Цар тахлын улмаас ажлын байраа алдсан иргэдэд сар бүр амьжиргааны доод түвшингээс багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэг төрөөс үзүүлэх 

  • Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэдийн үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх

  • Үр ашиггүй зардал болон хөрөнгө оруулалтыг танах

  • УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх 5 багц 38 арга хэмжээ бүхий тогтоолын төсөлд Засгийн газар яаралтай санал дүгнэлтээ өгч УИХ-аар хэлэлцэх зэрэг долоон шаардлага багтаж байгаа аж. 

Шаардлага хүлээн аваагүйгээс үүсэх нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг эрх баригчид хариуцна гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 43 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 15 цаг 59 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 15 цаг 59 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 2 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 16 цаг 3 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 16 цаг 4 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 5 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 16 цаг 8 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top