x

Эсрэг тэсрэг байр суурь: ҮХНӨ тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ, хэрэгжихгүй

УИХ-ын дуулиан шуугиантай баталсан Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газартай холбоотой заалтыг 2020 оны 5 дугаар сарын 25-нд даган мөрдөнө хэмээн заасан нь ирэх сард У.Хүрэлсүхийн Засгийн газар ч огцорч магадгүй хэмжээнд асуудал дэгдэж байна. Энэ талаар хуульдчийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

Х.Нямбаатар: Тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Хуульчид гэдэг хуульчид байх ёстой. Улс төрч хуульчид гэж байх ёсгүй. Хуульчийн мэргэжлийн ёс зүй тангараг өргөсөн хүмүүс улс төрийн өнцгөөр хуулийг гуйвуулж тайлбарлаж болохгүй. ҮХНӨ-д оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар 10 гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн.

Өнөөдөр Засгийн газар Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн.

Органик хуулиуд нь 1993,1994,1995,1997 1998,1999 онуудад үйлчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын хуулиар ийм харилцааг зохицуулдаг. Жишээ нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилсэн Үндсэн хуульд Монгол Улс засаг захиргаа нэгжийн хувьд аймаг нийслэл сум дүүрэг баг хороонд хуваагдана гэсэн боловч органик хууль нь 1993 онд батлагдаж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль батлагдсанаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Ч.ӨнөрбаярЗасгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Ерөнхий сайдад хүргүүлнэ

Хуульч Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн онд баталсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч уг эхийг ёсчилсон. Энэ хууль хүчин төгөлдөр болоод 4,5 сар болчихсон. Энэ хугацаанд Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх хангалттай хугацаа байсан гэж харж байгаа. Тавдугаар сарын 25-ны өдөр бол дагаж мөрдөх хугацаа. Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэдэг шууд хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг.

Би Үндсэн хуулийн чадамжтай байх эсэхийг хуульч хүнийхээ хувьд ярьж байгаа. Судлаачдын байр суурь янз бүр байж болно. Гэхдээ албан ёсны биш. Харин төрийн байр суурь нэг л байх ёстой. Төрийн мэдээлэл дээр ҮХНӨ-ийн дагаж мөрдөх хугацааг тавдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө гэж заасан.

Хэрвээ Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай хуулиудыг боловсруулж амжихгүй байсан юм бол дагаж мөрдөх журмын тухай хуульдаа анхнаасаа тусгахгүй яасан юм бэ. ҮХНӨ-д бусад хууль тогтоомжийг нийцүүлэх тухай ойлголт. Тавдугаар сарын 25-наас өмнө эдгээр хуулийг хийж өргөн барьсан байх ёстой. Иймд би Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүлэхээр болсноо мэдэгдэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 16 цаг 3 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 16 цаг 18 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 19 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 22 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 16 цаг 23 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 16 цаг 24 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 25 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 16 цаг 28 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top