x

Ч.Содномцэрэн: УИХ-аас шийдвэр гарах хүртэл сонгуулийн бэлтгэл ажлыг хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдэд үүрэг даалгавар өгчээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:  

-УИХ-аас ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан. Энэ дагуу СЕХ 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлын дийлэнхийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Хоёрдугаар сарын 1-нээс хойш явагдаж байгаа сургалтыг бүгдийг нь цахим хэлбэрт шилжүүлсэн. Түүнээс гадна УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр явуулсан. 

Цаашид сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалтыг мөн цахим хэлбэрээр явуулахаар болоод байгаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад СЕХ болон түүний гишүүдэд тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Болзошгүй байдлын төлөвлөгөөг яаралтай хэлэлцэн батлах, эрсдэлтэй үед хэрхэн ажиллаж сонгогчдын саналыг авах тухай саналаа хүргүүлэх, санал авах байрны тоог нэмэгдүүлэхийг судлах, сонгогчдыг аль болох олноор нь цуглуулахгүй байх, сурталчилгааг хэрхэн явуулах зэрэг саналаа эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх үүрэг өглөө. 

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. СЕХ бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Хуулиар сонгууль зохион байгуулах үүрэг хүлээсэн. Бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал сонгуулийн бэлтгэл ажлыг хийнэ. Хоёрдугаарт, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуулиадад сонгууль хойшлуулахтай холбоотой заалтууд байдаг. 

Эрх бүхий байгууллагууд сонгууль хойшлуулах, зогсоох шийдвэр гаргавал СЕХ тэрхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Харин Болзошгүй ажлын зардал нэмэгдэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилбэл цаашид намууд, нэр дэвшигчид юу анхаарах вэ гэдэг дээр зөвлөмж хүргүүлнэ. 

-Энэ байдал үргэлжилбэл сонгуулийн цахимаар явуулах боломж бий юу? 

-Бид 2012 оноос хойш сонгуулийн цахимаар явуулах боломжийг судалж байна. Аюулгүй байдал, сонгогчийн саналын нууцлалтай холбоотойгоор гадны улс орнууд цахим сонгуулийг хэрэгжүүлдэггүй байсан юм байна. Бид Эстони улсын туршлагыг судалж байсан. Цахимаар явуулахад мөн тусдаа зардал гарна. 

-Ерөнхийлөгч сонгуулийн хойшлуулах саналтай байгаа. Уулзалтын үеэр энэ саналаа илэрхийлсэн үү? Та бүхэн ямар саналтай байгаа вэ?

-Хэрэв хууль тогтоох дээд байгууллага сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал түүнийг дагана. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийг товлон зарласны дараа УИХ сонгуулийг зогсоож болно гэсэн заалт байдаг. Товлон зарлахаас өмнө хойшлуулж болно. 

-Үндэсний аудитын газарт нам, эвслүүд 19 мөрийн хөтөлбөр өгснөөс 12 нь шаардлага хангаагүй. Тэдгээр нам, эвслүүд сонгуульд оролцох боломжой юу? 

-СЕХ-нд ҮАГ-аас намуудын мөрийн хөтөлбөр ирээгүй байна. Ирснийх нь дараа ярих асуудал. 

-Ирц хүрэхгүй байх магадлал бий юү?

-УИХ-ын сонгууль түүхэндээ ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. Хэрвээ Их хурал сонгууль хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хийгээд сонгуулиа зохион байгуулна. Дэлхий дахинд парламентын сонгуулиа хойшлуулсан дөрөв, таван улс байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 15 цаг 54 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 16 цаг 9 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 10 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 12 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 16 цаг 13 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 16 цаг 15 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 16 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 16 цаг 19 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top