Засгийн газрын өнөөдрийн/2020.04.08/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ.
- МУЗГ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Сангийн яам, Солонгос Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох захирамж гаргахаар тогтов.
- Олон улсын нислэгийг зогсоосонтой холбогдуулан иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-д тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулга хийлээ.
- Музейн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Дэлхий нийтийн музейн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан эрхзүйн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж энхэүү хуулийг төслийг боловсруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.