x

Сайн дураараа НДШ төлдөг 186 мянган иргэний даатгалыг төр төлнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монголбанкны холбогдох албан тушаалтнаас хариу тайлбар авсан юм. Тухайлбал, тогтоолын төслөөр иргэдийг зургаан сарын хугацаанд хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөх, хорио цээрийн улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажил нь зогссон ч ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн даатгуулагчид гурван сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас cap бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох зохицуулалтыг тусгасан. Үүнд өөртөө ажлын байр бий болгодог жолооч, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарах эсэхийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг нар тодруулав.

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5.1 их наяд төгрөгийн өртөг бүхий арга хэмжээний үр өгөөжийг бичил бизнес эрхлэгч, өөртөө ажлын байр бий болгон, орлого олдог хүмүүст хүргэх чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Түүнчлэн УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гарсан ч дунд болон доод шатанд хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. 

Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж хөдөлмөр эрхлэн, холбогдох татвар, нийгмийн даатгал болон бусад төрлийн шимтгэлээ төлж буй иргэн бүрт нийгэм, эдийн засгийн хүндрэл үүссэн үед улсын төсөв, төрөөс зохих хэмжээгээр дэмждэг зарчмын дагуу дээрх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарлалаа.

Аж ахуйн нэгжийн ажиллагсад 0.2 хувиар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд энэ харилцааны үндсэн дээр ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчдадаа 200 мянган төгрөгийн дэмжлэгийг олгож байгаа. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дээрх дэмжлэгийг авах боломжгүй гэдгийг С.Чинзориг сайд тайлбарласан. Сайн дураараа нийгмийн даатгал төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох эрүүл мэндийн даатгалаас бусад нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд төр өмнөөс нь төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан. Энэ арга хэмжээнд 186 мянган иргэн хамрагдах тооцоо байгаа гэв. Ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын хугацаанд cap бүр олгох 200 мянган төгрөгийн дэмжлэгийг хэрхэн олгох талаарх гишүүдийн тодруулгад “Шууд иргэнд олгохоор төсөлд тусгасан ч хэлэлцүүлгийн явцад аж ахуйн нэгжээр дамжуулах нь зүйтэй гэдэг санал гарсан” хэмээн Сангийн сайд хэлж байв.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажлыг дэмжихтэй холбоотой заалтыг төсөлд тусгайлан оруулах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар хэлж байв. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр эргэн төлөлттэйгөө нийлээд 48 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан. Мөн АНУ-аас жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор 12 сая ам.доллараар тусалсан.  Япон Улсаас жижиг, дунд бизнесийг дэмжих хоёр үе шаттай зээл, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс багагүй хөрөнгө хуваарилсан. Эдгээр санхүүжилтийг нэгтгэн, бизнес эрхлэгчдэд татаас, дэмжлэг байдлаар хүртээмжтэйгээр олгох санал хэлэв. 

Засгийн газар энэ чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа, энэ төрлийн санхүүжилтийн эх үүсвэрийг ХХААХҮЯ-нд төвлөрүүлэх ажил хийгдээд дуусаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллээ. Иймээс нэг цэгээс холбогдох зохицуулалтыг хийх боломж бүрдээд байна. Цаашдаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, санхүүгийн туслалцааг бодитоор хүргэдэг тогтолцоог бүрдүүлж, ажлыг нээлттэй, ил тод явуулан, хянах механизмыг бий болгосноор олон улсын дэмжлэг туслалцааг татан, төвлөрүүлэх боломж бүрдэнэ гэдэг тайлбарыг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва төслийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилтод хүнсний салбар чухал тулгуур болох ёстой гэдгийг тэмдэглээд зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж буйгаа танилцуулсан юм. Мөн тэрбээр цар тахлын үед бүх нийтээрээ хорио цээрийн дэглэм сахиж дэг журамтай, иргэн бүр сахилга хариуцлагатай байснаар өрхийн хэмжээнд, эрүүл мэндийн салбар, эмийн хэрэглээ гэх зэргээр улс орны хэмжээнд ямар хэмнэлт давуу тал гарсныг тооцоолох нь зүйтэй гэдэг байр суурийг хэлж байв. Малчин өрхүүдийн 6-8 настай хүүхдүүдийг цахимаар сургах гэх мэт шийдлийг хорио цээрийн дэглэмийн үед туршсан болохыг тэмдэглэж байв. Иргэн, аж ахуйн нэгж гээд бүхий л шатандаа сахилга, хариуцлагатай байснаар хүндрэлийг даван туулахад чухал нөлөө үзүүлж буйг Сангийн сайд дэмжээд “Нэг хүн л хорио цээрийн дэглэм зөрчихөд үүнээс улбаалан тэрбум тэрбумаар хэмжигдэх зардал гарах уршигтай. Иймд иргэн бүр, байгууллага бүр цар тахлын сөрөг үр дагаварыг өндөр ухамсарлаж, сахилга хариуцлагатай байх нэн чухал” гэлээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд авах хамгийн чухал арга хэмжээ бол томоохон төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлж, хэвийн явуулах нь чухал байгааг хэлэв. Тухайлбал, гадаадаас ажиллах хүч хүлээн авах боломжгүй улмаас Дарханы автозамын бүтээн байгуулалт, цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын эргэн тойрон дахь гүүр зам, зарим аймгийн автозамын ажлууд, зарим боомтын томоохон төслүүд зэрэг зогсоод байна.  Эдгээр ажил үргэлжилбэл ажлын байр хадгалагдаж, эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй гэв. Тиймээс хорио цээрийн дэглэмийг бүрэн сахиулаад, холбогдох шаардлага, стандартыг хангуулаад ажлыг явуулах нь чухал байна гэв. Түүнчлэн төсвөөс худалдан авах, захиалах ажлуудыг дотоодын аж ахуйн нэгжүүд орсон байхаар зохицуулалтыг хийх шаардлага бий гэдгийг Сангийн сайд хэлж байв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 12 сараар царцаах саналыг танилцуулж, Монголбанкнаас тодруулга авсан юм.

Ийнхүү “СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Дараа нь төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргасан ба нэг бүрчлэн санал хураан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 16 цаг 8 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 16 цаг 24 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 25 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 27 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 16 цаг 28 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 16 цаг 29 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 30 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 16 цаг 33 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top