x

Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл шаардахыг хориглох зэрэг нарийвчилсан зохицуулалттай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 3 дугаар зүйлд нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах” гэсэн зорилт дэвшүүлсэн.

Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим”-ыг хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д “Эрүүл мэндийн асуудлыг бусад салбарын бодлогод тусган уялдуулж, нэгдсэн зохицуулалттайгаар хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлснээр хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах” зорилтыг тус тус тодорхойлсон. Эдгээр бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг тусгасан байна.

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн “Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах” заалтын хэрэгжилтийг бодит байдалд нийцүүлэх, эрчимжүүлэх,
  • “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний тодорхойлолт бий болгох,
  • Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг тодорхойлох,
  • Нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлох,
  • Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг зохицуулах захиргааны хэм хэмжээний акт боловсруулах,
  • Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт боловсруулж, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх,
  • Эмгэг судлалын амьд ахуйн эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулах хэм хэмжээний акт батлах заалт нэмэх,
  • Хуулийн заалтын давхардлыг арилгах, 
  • Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол хүн эх орныхоо хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг баталгаажуулахад ач холбогдолтой болохыг төслийн танилцуулгад дурдсан байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 16 цаг 2 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 16 цаг 18 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 19 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 21 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 16 цаг 22 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 16 цаг 23 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 16 цаг 24 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 16 цаг 27 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top