x

Үр тарианы үйлдвэрлэлийн гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Уг тогтоолын төсөлд үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь хэмжээг “0” болгох, үр тариа, тэжээлийн ургамал, хүнсний ногооны үрийн үндэсний код батлахыг Засгийн газарт даалгах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Эрдэм шинжилгээний байгууллагаас хийсэн тариалангийн талбайн хөрсний төлөв байдлын шинжилгээгээр тариалангийн нийт талбайн 60 гаруй хувийн үржил шимийн агууламж нь дундаас бага хэмжээнд хүрч, элэгдэлд орсон. Жил бүрийн ургацын хэмжээ, чанар буурч, хүнсний ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 гаруй хувийг гар аргаар гүйцэтгэдэг байна.

Хүнсний ногооны гол нэр төрлийн ногооны үрээс шар лууван, шар манжин, хүрэн манжингийн үрийн ихэнх хувийг, байцааны үрийн 40, сонгины үрийн 5, сармисны үрийн 30, ил талбайн хэмх, лоолийн 40 хувийг манай улс дотооддоо үйлдвэрлэдэг. Хүнсний ногооны үрийн хэрэгцээний тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа ч бусад улсаас чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлага үүссэн байна.

Улсын хэмжээнд улаанбуудайн үр жилд 3000 тоннын хэрэгцээтэй байдаг ч дотоодын үйлдвэрлэлээр 300 тонн буюу 10 орчим хувийг хангаж, 90 хувийг импортоор авдаг. Тэжээлийн ургамлын үрийг манай улс үйлдвэрлэдэггүй.

Эдгээр шалтгаан нөхцөлөөс үүдэн техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хөрсийг бордох, нөхөн сэргээх, талбайн хог ургамал, хортон шавжтай технологийн дагуу тэмцэх арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зэргээр хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлтэй холбоотой дотоодын зах зээлийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ.  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 21 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 36 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 37 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цаг 39 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 20 цаг 40 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 20 цаг 42 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 43 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 20 цаг 45 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top