x

Цахимаар хуралдах чуулганы дэгийг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

Онц байдал, дайны болон дайн бүхий байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцлөлд УИХ цахим хуралдаан хийж байх, цахим хуралдааныг ямар дэгээр явуулж байхыг энэхүү хуулийн өөрчлөлтөөр зохицуулахаар тусгажээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан: Онцгой нөхцөл байдалд байгаа учраас УИХ цахимаар хуралдаж байна. Олон улсын хөл хориот өвчин гэдгийг ДЭМБ-гаас гаргадаг. Энэ цар тахал дээрх ангилалд орсон байгаа. 

Хүрэлсэн ирсэн гэдэг нэр томъёог Үндсэн хуулийнхаар оруулсан. Үндсэн хуулийн нэр томъёогоор явахаас өөр арга алга. Өөрөө оролцож байгаагаа илэрхийлж байгааг хүрэлцэн ирсэн гэж ойлгоё гэж байгаа юм. Золгүй нөхцөл байдал үүсээд, парламентын гишүүд олноороо хөл хорионд орж, эмнэлэгт эмчлүүлж байгаа тохиолдолд хүрэлсэн ирсэн гэдэг нэр томъёог ашиглахаас өөр аргагүй юм" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн М.Энхболд: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед яаж хуралдах вэ гэдэг дэгээ ярилцаж байна. Гамшгийн тухай хуульд өдөр тутмын, өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдал гэдэг гурван зэрэг байгаа. Хэн зарлахыг хуульд заасан байгаа. Засгийн газар, УОК-оос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Халдварт өвчин тархсан үед онлайн байдлаар хуралдах гэж байна. Байнгын, олон талтай ашиглаж болох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байх. 

Таван танхимаас заавал гараар санал өгнө гээд байх юм. Гэтэл өнөөдөр технологийн дэвшил ашиглаад хэдэн ч хүн цахимаар хуралдаж болж байна. Харин хаалттай горимоор хуралдах бол ярилцах нь зүйтэй байх. Цуглаж чадахгүй үед яаж асуудлаа хурдан хугацаанд шийдэж чадах вэ гэдгийг л хамгийн эхэнд ярилцах нь чухал байна. Гэтэл чуулган нээлтээ хийчихээд асуудлаа хэлэлцэж чадахгүй, нэг газрын дарга нь орж ирээд гишүүд таван танхимаас гар өргөн санал хураалтад оролцоно гээд сууж байх юм" гэв. 

Ийнхүү гишүүд санал хэлж, асуулт хариулт явагдсаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээс санал хураалт явуулж 12 гишүүн оролцсоноос 10 нь дэмжлээ.

Цахимаар хуралдах чуулганы хуралдааны дэгийг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 35 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 51 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 52 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цаг 54 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 20 цаг 55 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 20 цаг 56 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 58 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 21 цаг 0 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top