УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 12.00 цагт болно.
Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа учир УИХ-ын үйл ажиллагаа дэгээрээ явагдах боломжгүй болж гишүүдийг нэг дор цуглуулахгүй байхаар зохицуулалт хийжээ.
Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Мөн "УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх түр журам" баталж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулахаар болсон байна.
Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна.
Үүнд:
- Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- "Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох тухай" Монгол УИХ-ын тогтоолын төсөл;
- бусад, асуудлуудыг хэлэлцэх юм.