УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ дөнгөж сая УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ.
Түүний хүсэлтийг ирэх даваа гаригт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм байна.
Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой байдаг. Тодруулбал, "Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ" гэж заасан байна.