x

Ц.Элбэгдорж маргааш үдэд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маргааш буюу 3-ны өдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх болсон байна. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19.00 цагт Наритад бууж, маргааш өдөр 13.05 цагт Улаанбаатарт буухаар нислэгийн цагаа мэдээлжээ. Уг онгоцоор Ерөнхийлөгч асан эх орондоо ирнэ гэдгээ өөрийн твиттер хуудсаар жиргэсэн байна.

Мөн ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгатай өрсөлдөхөөр шийдсэнээ ч мөн зарласан байна. Тэр энэ тухай,

Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсэж байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" гээд,

"Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ.

Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. "Чамайг тэнд хорино" гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.

Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно.

Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.

Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно" хэмээн жиргэсэн байна. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш “түнжин хагарсан” хоёр эрхэм, сайнаар яривал найз нөхөд, саараар бол галын шугамын хоёр талд гарсан улс төрийн ширүүн өрсөлдөгчид ийнхүү нэг нь нөгөөгөө “дуэльд” дуудлаа. Хэн нь ялагч, ялагдагч болохыг цаг хугацаа харуулна.

Хэрвээ Ц.Элбэгдорж ялагч болж гэмээн өнгөрсөн найман жил Монголын төрийг тэргүүлэхдээ алдсан алдаагаа залруулах, Монгол Улсыг мөрөөдөж ярьдаг байсан ардчиллынхаа замд буцаан оруулах боломж гарч мэдэх л юм. Харин. Х.Баттулга ялж гэмээн Ц.Элбэгдоржийн дутуу барьсан хонгилыг гүйцээн засч, хонгилын түлхүүрийг дахиад зургаан жил барих болно.

Харин эдгээр эрхмүүд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь хувь этгээдүүдээс гэхээс илүү АН-аас шалтгаална. АН ямар хоёр нэр дэвшигч гаргалтай биш. Х.Баттулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш намын АН-ын гишүүнээс түдгэлзээд байгаа. Гэхдээ АН түүнийг дахин нэг удаа нэр дэвшүүлэх эрх нь бий. Харин Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн албанаас буусан даруйдаа намын гишүүнчлэлээ сэргээсэн, жинхэнэ гишүүн. Тэр утгаараа дахиад нэг жил гаруйн хугацаанд улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж нь бий. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (66.181.161.106)
    Ene ergvv ymaar ydgiin ooriigoo yu gj bodson ym be
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Tsetseg. (66.181.182.192)
    Ene shorond l baihk byg .ongotsnoos buun guut ni baij shorond hori enees hen aigaad baigaan. Inghed ene elbegdorj eruul bolob uu .neg l hebiin bish .
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.116.29)
    Эх орон улсаа тонож сүйрүүлсэн энэ нөхөрт шударга хуулиар хариуцлага тооцож ялыг нь тултал өгөх хэрэгтэй.МУ-ын түүхэнд өндөр сэнтийд байсан хүмүүсээс энэ нөхөр шиг Урвагч байхгүй байх шүү хуулийнхан !
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.179.31.124)
    Huzuugui hulgaichiig shuud barij edleh yaliig ni edluulj mongoloos maani hulgai hiisen buh l zuiliig huraan awch baih gazar ni bailga dahij turd gargaj herhewch bolohgui gedegiig buh mongolchuud oilgoson bailgui de yamar oh sanaarai nowsh we zugeer l shorond no hiigeed martaj orhi
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Иргэн (122.201.31.228)
    ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАРАЛТАЙ ӨЧИГГҮЙ БАРЬЖ ШОРОНД ХАТААЖ, БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 32 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 47 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 48 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цаг 50 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 20 цаг 51 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 20 цаг 53 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 54 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 20 цаг 57 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top