x

С.Бямбацогт: Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад эрх зүйн зөрчил гарахгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу?

-Өнөөдөр Засгийн газар, УОК сайн ажиллаж байна. Монгол Улсад аюултай нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас сонгууль товлосон хугацаандаа явагдах байх. Бид Европын орнууд шиг, АНУ шиг коронавирусийг хяналтаас алдчихаагүй байгаа. Манай Улсад илэрсэн тохиолдлууд нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн, хяналтад байгаа учраас сонгуулийг нэн даруй хойшлуулах ёстой гэх асуудлыг ярихад эрт байна.

-Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч гэсэн заалт Үндсэн хуульд тусгасан. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Бид Үндэсний баялгийн тухай хууль батална. Ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг яаж өвлүүлэн үлдээх вэ гэдгийг энэ хуульдаа тусгана. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын тайланг хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Үүнтэй холбоотойгоор зайлшгүй батлах ёстой хэд хэдэн хууль байгаа.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Шүүхийн тухай хууль гэх мэт зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой хуулиуд байна. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсны дараа бүх хуулиа тэр хуульд нийцүүлж байсан. Түүн шиг УИХ-ын тухай хууль, түүний дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг яаралтай Үндсэн хуульд нийцүүлэх бол удахгүй болох ээлжит сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар маань Үндсэн хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болчихоод байна.

Тиймээс энэ хаврын чуулганаар нэн тэргүүнд УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах ёстой. Түүний араас Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Аудитын тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг хийх байх.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр Засгийн газар огцрох уу?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Журмын тухай хуульд юу гэж заасан бэ гэхээр хуучин хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлж дуусах хүртэлх хугацаанд хуучин хуулийг дагаж мөрдөнө гэж заасан байгаа. Тийм учраас одоогийн Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад эрх зүйн зөрчил гарахгүй.

-Хаврын чуулган хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 06-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд хамгийн цаад талын хугацаа нь тавдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх болов уу. Хаврын чуулган энэ удаа 40-45 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Тиймээс энэ богино хугацаанд түрүүн хэлсэн хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхээс гадна Хөгжлийн бодлогын тухай хуулиудыг батлуулах чиглэлээр манай байнгын хороо идэвхтэй ажиллана. УИХ, Засгийн газрын тухай хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхгүй бол сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар ажиллах эрх зүйн чадамжгүй болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 39 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 54 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 55 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цаг 57 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 20 цаг 58 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 21 цаг 0 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 21 цаг 1 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 21 цаг 3 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top