x

Эрүүгийн хуулийн шинэ заалтаар хэвлэл мэдээллийн эсрэг анхны гомдлыг "Страто" компани гаргав

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан нь хоёрдугаар сарын 23-наас хэрэгжиж эхлээд байна. Тус хуульд илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол хариуцлага хүлээлгэх тухай заалт багтсан. Өмнө нь Зөрчлийн хуулийн 6.21 буюу гүтгэх заалтын дагуу энэ асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд тухайн заалт нь мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээх үндсэн үйл ажиллагаа бүхий хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд зөвхөн хамаарах заалт байсан юм. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эл асуудлыг зөвхөн хэвлэл мэдээлэлд хамаатуулан авч үзэхээс татгалзсаны зэрэгцээ илт худал мэдээллийг тараасан хэнд ч хариуцлага тооцдог байхаар хуульчилсан.

Тэгвэл Эрүүгийн хуулийн шинэ заалт болох “13.14 худал мэдээлэл тараах” заалт хэрэгжиж эхэлснээс хойш анхны гомдлыг уул уурхайн “Страто” компани  тус компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар сурвалжлан мэдээлсэн zindaa.mn сайтын эсрэг “илт худал мэдээлэл түгээсэн” хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаад мэдүүлсэн байна.

Энэхүү гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэх вэ гэдэг нь Эрүүгийн хуулийн “13.14  Худал мэдээлэл тараах” заалтыг бүх түвшинд нэг мөр ойлгох, зөв хэрэглэх жишиг тогтоох анхны тохиолдол боллоо.

Ийм тохиолдолд сэтгүүлчид, редакциуд хэрхэн ажиллах, эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчийнхээ хувьд, мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүнийхээ хувьд хувийн цахим хаягтаа дараах зөвлөмжийг нийтэлжээ.

Тэрбээр “гомдол гаргагч “Страто” ХХК нь мэдээ, ярилцлагуудыг илт худал мэдээлэл гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй. Харин дээрх мэдээ, ярилцлагууд нь нийтэд ил мэдээлэл бөгөөд мөн эх сурвалж нь ил мэдээлэл учраас редакцийн зүгээс үүнийг дахин шалгах, илт худал эсэхийг нотлох үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагад гомдол гаргагч “Страто” ХХК өөрийн гомдолд дурьдсан мэдээ, ярилцлагыг илт худал гэдгийг нотлоогүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй нөхцөлд редакцид ашигтайгаар шийдвэрлэх буюу эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй.

Цаашид сэтгүүлчид, редакциуд маань Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн аливаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд өөрийн гэм буруугүйг өөрөө нотлох үүрэггүй, мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, нотлох баримт гаргаж өгөхгүй байх бүрэн эрхтэй гэдгийг анхаарах нь зүйтэй. Жишээлбэл “Страто” ХХК-ийн гомдлын жишээн дээр гарсан мэдээллийг илт худал гэдгийг гомдол гаргагч өөрөө нотлоогүй тохиолдолд илт худал мэдээлэл биш гэж редакц нотлох үүрэггүй байна” гэжээ.

Өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтын тухайд сэтгүүлч, редакц нь гүтгэн доромжлоогүй гэдгээ өөрөө нотлох шаардлага үүсдэг байсан. Харин одоо гомдол гаргагч илт худал мэдээлэл гэдгийг өөрөө нотолж гэмээнэ хэрэг цаашаа хэлэлцэгдэнэ. Тиймгүй нөхцөлд сэтгүүлч, редакцийг илт худал мэдээ тараасан гэж цагдаа, прокурор, шүүхийн аль ч шатанд үзэх ямар ч үндэслэлгүй юм байна. Гомдол шийдвэрлэгдэх процесс илүү сайн хамгаалалттай болсон учраас сэтгүүлчдийн эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэх үндэстэй ажээ.

Нийгэм, нийтийн эрх ашгийг зөрчсөн байж болох аливаа шийдвэр гаргалт, өндөр албан тушаалтны эрх мэдэл, үйл ажиллагааг хянах, шүүмжлэх, асуудал дэвшүүлэх үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа чөлөөт хэвлэл, хараат бус сэтгүүл зүй энэ утгаараа ямагт “олон дайсантай” байсаар ирсэн. Цаашид илүү зөв, шударга, эрч хүчтэй ажиллах хэрээр хуулиар сүрдүүлэх, мохоох гэсэн оролдлогууд нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хуулийг мөрдөх, бусдын нэр хүндийг унагах зорилгоор худал мэдээлэл тараахаас сэрэмжлэх үүрэг, хариуцлага ч өндөрсөх ёстой байх.

Юутай ч Эрүүгийн хуулийн шинэ заалтын дагуу хэвлэл мэдээллийн эсрэг гаргасан эхний гомдлыг хянан шийдвэрлэх явцад хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид анхаарлаа хандуулан хамтран ажиллахыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр уриалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 38 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 53 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 54 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цаг 56 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 20 цаг 57 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 20 цаг 59 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 21 цаг 0 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 21 цаг 3 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top