x

Дэлхийн банкнаас олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг яаралтай батална гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэх “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” 26.9 сая ам.долларын төслийн гэрээг хаврын чуулганы эхэнд яаралтай батлах болно гэдгээ мэдэгдлээ.

Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусийн тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа бөгөөд манай улсад 26.9 са ам.долларын санхүүжилт олгохоор болжээ.

УИХ-ын дарга өчигдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцсон байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс санхүүжилтийн энэ боломжийг ашиглаж, эдийн засгаа хямралаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эрсдэлээс сэргийлэхийн тулд бид нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс сэргийлэх, үйлдвэрлэл, бизнесийн салбарынханд татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хүнсний хангамжийг тасалдуулалгүй, тогтвортой байлгах зэрэг олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Дэлхийн банктай бид нягт хамтран ажиллахдаа баяртай байх болно хэмээн тэрбээр дурдлаа.  

Түүнчлэн Засгийн газраас өргөн барьж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөрийг онцлоод, ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын туршлагын талаар санал солилцож, ярилцсан байна.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн Захирлуудын зөвлөлөөс баталсан 14.0 тэрбум ам.долларын санхүүжилтэд миний хариуцдаг 17 орон багтаж байгаа юм. Нийт санхүүжилтийн 6.0 тэрбум нь Дэлхийн банкаас, үлдэх 8.0 тэрбум нь Олон улсын санхүүгийн корпорациас гарах бөгөөд эдийн засгийн хүндрэлд өртөж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд рүү түлхүү чиглэх юм.

Монгол Улсад нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулан эхний ээлжинд 27.0 орчим сая ам.долларын санхүүжилт олгогдох бөгөөд үүнийг богино хугацаанд, шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Тэрбээр Монгол Улс энэ амаргүй цаг үед дотооддоо шуурхай, оновчтой арга хэмжээ авч, вирусийг тархаалгүй, иргэдээ сайн хамгаалж байгааг Дэлхийн банкны зүгээс сайшааж байгааг мэдэгдэв. Түүнчлэн хэдийгээр вирусийн халдвар, тархалтын маш өндөр эрсдэл бүхий бүсэд оршдог боловч өнөөгийн нөхцөл байдал тун сайн байна гэсэн үнэлгээг олон улсын байгууллагууд өгч байгааг онцоллоо.

Андрей Михнев бидний хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна гэж таамагласан ч корона вирусийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцсон сүүлийн судалгаагаар 2.4 хувь байна гэж гарсан. Тиймээс эдийн засгийн хямралаас сэргийлэх чиглэлээр шуурхай, зөв оновчтой бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэхдээ эдийн засгийн уналт, хямралын үед Монгол Улс зөв бодлого хэрэгжүүлж, сайн шинэчлэл хийж чаддаг гэсэн дүгнэлт байдаг. Энэ байдлаа хадгалж чадна гэдэгт Та бүхэнд итгэж байна гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд засаглалын тогтолцоо, хяналт-хариуцлага, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр хийх хууль эрх зүйн шинэчлэл, тэтгэврийн шинэчлэлийн бодлого, УИХ-ын хуралдааныг онлайнаар хийх бэлтгэл зэрэг олон талт асуудлыг хөндөж ярилцсан гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 39 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 54 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 55 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цаг 58 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 20 цаг 59 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 21 цаг 0 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 21 цаг 1 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 21 цаг 4 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top