x

АН: Сонгуулийг хойшлуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй

 МЭДЭГДЭЛ

(Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалгатай холбогдуулан АН-аас хариу мэдэгдэл гаргалаа)

Дэлхий нийтэд эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн “Covid 19” вирусийн халдвар хүн төрөлхтний амьд явах баталгаанд ноцтой заналхийлэл учруулж, улмаар эдийн засгийн гүнзгий хямрал дагуулж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Ард түмэндээ хандан гаргасан уриалгатай холбогдуулан Ардчилсан нам дараах байр суурийг илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад дурдсан төсвийг тодотгох, хямралын сан байгуулах, нийт иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийн орчныг идэвхжүүлэх зэрэг ажил хэрэгч саналууд нь Ардчилсан намаас Засгийн газарт хандан гаргасан “Эрсдэлийн сан” байгуулах, иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийг хамгаалах талаар гаргасан санаачилгуудтай адил байгаа тул Ардчилсан нам улс төрийн хариуцлагатай хүчний хувьд санал нэгдэж, дэмжиж буйгаа илэрхийлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” үед “Онц байдал” зарлахаар тусгасан бөгөөд өнөөдөр Монгол Улсад дээрх нөхцөл байдал бий болоогүй, мөн хөрөнгө хэмнэх үүднээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн уриалгад дурдсан Үндсэн хуулиас гадуур тусгайлсан комисс байгуулах, төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцүүлэх нь зүйтэй. Хямралт нөхцөл байдлыг үндэсний зөвшилцлөөр даван гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний зөвшилцлийг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд төвлөрүүлэх нь зүйтэй.

Харин Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд ээлжит сонгууль хугацаандаа явагдах нь ард түмний итгэлийг алдсан эрх баригчдын үйл ажиллагааг дүгнэж, хариуцлага тооцох иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан төрийн дээд эрх мэдэл юм. Энэхүү эрх мэдэлд халдах нь авилга, аллага, хулгай, хүчирхийлэлтэй холбогдож олон түмний итгэлийг алдсан МАН-ын эрх баригчдад цар тахлаар далимдуулан хариуцлагагүй бусармаг үйлдлээ үргэлжлүүлэх бололцоог олгоно гэж Ардчилсан нам үзэж байна.

АРДЧИЛСАН НАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 32 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 48 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 49 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цаг 51 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 20 цаг 52 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 20 цаг 53 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 55 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 20 цаг 57 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top