x

У.Хүрэлсүх: Засгийн газар огцрохгүй, сонгууль хойшлохгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдэгдэл хийж хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр долоон арга хэмжээг авахаар болсон.

Энэ үеэр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх, Засгийн газар огцрох эсэх асуудалд Ерөнхий сайд хариулт өгөв. 

Тэрээр "Бүх зүйлийн хуулийн дагуу явна. Сонгууль хойшлогдох нөхцөл үүсээгүй. Цагийн байдал өөрчлөгдөж, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд сонгуулийг хойшлуулах эсэх асуудлыг ярьж болно. Өнөөдрийн байдлаар сонгуулийг хойшлуулах шалтгаан харагдахгүй байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн уриалгыг судалж байна. Хүндэтгэлтэй хандана. Монгол улсын Засгийн газар огцрохгүй. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Үндсэн хуулийг дагаж бусад хууль гарах ёстой. Энэ хуулийг УИХ батлах ёстой. УИХ ямар шийдвэр гаргана түүнийг Засгийн газар дагаж ажиллана" гэв.

Мөн улс орны эдийн засгийг дэмжихээр долоон арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж 5.1 их наяд төгрөг зарцуулагдах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төсөвт тодотгол хийхгүй. Бүтээн байгуулалтын ажлуудаа танахыг хүсэхгүй байна. Цаана нь ажлын байр, цалин хөлс байгаа. Бүтээн байгуулалтаа зогсоовол энэ бүхэн зогсоно. Хүн амын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хүмүүстээ нийгмийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Улс оронд хийгдэх бүтээн байгуулалтыг танах нь эдийн засагт эсрэгээрээ хүндрэл дагуулах учраас зогсоохгүй. 

Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан. Монголбанк бол Засгийн газарт харьяалагддаггүй. Бие даасан хуультай. Бидний удирдлагын гадна байдаг. Тиймээс Ерөнхий сайд хүсэлт тавьсан. Бодлогын хүүг 1 хувь бууруулсан. Дахиж буулга гэж хүсэлт тавина. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Хадгаламжийн хүүгээ бууруулах ёстой. Зээлийн хүүгээ бууруулах ёстой. Олон удаа хүсэлт тавьж байгаа. Хүсэлт хүлээж авахгүй бол Засгийн газар арга хэмжээ авна. Банкууд реформ хийх цаг болсон. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг аль аль нь хохирол багатай даван туулах ёстой” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 42 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 57 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 58 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 21 цаг 0 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 21 цаг 1 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 21 цаг 3 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 21 цаг 4 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 21 цаг 6 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top