x

У.Хүрэлсүх: НДШ, ХАОАТ-ыг зургаан сарын хугацаатай тэглэж байна

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

У.Хүрэлсүх:

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 орон, нутагт дэвсгэрт коронавирусын халдвар тархаж, нийтдээ 530 мянган хүн өвчилсөн мэдээллийг сүүлийн байдлаар авлаа. Халдварын улмаас 23970 хүн нас барсан мэдээ байна. Манай улсад 11 халдвар авсан, хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч нар маань амжилттай эмчилж байна.

Өнөөдрийн нөхцөлд Засгийн газар, Ерөнхий сайдад ажиллах хоёр чиглэл бий. Нэгдүгээрт, монгол хүний амь нас эрүүл мэнд. Хоёрдугаарт, улс орны эдийн засагт учирсан хүндрэлийг давж гарах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласны үр дүнд коронавирус Монгол Улсад хяналтанд байгаа. Би өөрөө Онцгой байдлын, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсны хувьд байдлыг гадарлаж байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 10 удаа, УОК 11 удаа хуралдсан. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч ажилласны үр дүнд нөхцөл байдал хяналтанд байна. Дэлхийн хэмжээнд гарын 5 хуруунд багтах улс оронд эх оронд нь халдвар гараагүй байна. Үүний нэг нь Монгол Улс. Шаардлага улам өндөрсөж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөх ёстой. Халдварын тархалтыг хяналтандаа авсан. Цааш нь дэлгэрүүлэхгүй байх ёстой. Бурхны авралаар одоогийн байдлаар хүндэрсэн нөхцөл байдал одоогоор гарсангүй.

Гэхдээ бид өндөр сонор сэрэмжтэй байх ёстой. Бид цөөхүүлээ 3,2-хан сая хүн амтай. Цөөхөн хүн ам өвчилбөл ямар эрсдэлтэй вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Боломжтой бүхий л нөөц бололцоогоо бид дайчилж ажиллаж байгаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд энэ өвчинтэй тэмцэж байгаа байгууллага, хамт олныг дэмжих чиглэлээр ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх, ариутгал халдваргүйтлийн ажилд зориулж 17 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргалаа. Ариутгал, халдваргүйтгэлийн ажилд шаардлагатай 20 тэрбум төгрөгийг нэмж баталлаа. 

Нэмээд 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцас худалдан авахад зориулна. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн. Ингээд нийтдээ 200 тэрбумын санхүүжилт гаргаж байна. Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад их мөнгө.

Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар бодлогоо гаргах ёстой. Үүрэг даалгаврууд өгөгдөөд явж байгаа. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

  • Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна;
  • Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй;
  • 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна  /гурван сарын хугацаанд/; 
  • Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно /гурван сарын хугацаанд/;
  • Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно /Хүүгийн зөрүүг Засгийн газар хариуцна/;
  • Хоиро цээрийн хугацаанд гэртэй байгаа 18 нас хүртэлх насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна;
  • Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ug ni zuv shiidver baina.ene ih mungig haanaas gargah ve.tootsoo sudalgaa hiigee l bailguidee (202.131.250.130)
    zochin
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 44 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 59 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 21 цаг 0 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 21 цаг 2 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 21 цаг 3 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 21 цаг 5 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 21 цаг 6 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 21 цаг 8 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top