x

Эдийн засгийн эрсдлийг даван туулах бодлогын санал хүргүүлэв

УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хандан санал хүргүүлжээ.

Саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР,  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ НАР ТАНАА

Санал хүргүүлэх тухай

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан төсвийн зарлага, санхүүжилтийг хэрэгжүүлэхэд бодит хүндрэл бэрхшээл учирч болзошгүй байгаатай холбогдуулж, Та бүхэнд энэхүү саналыг хүргүүлж байна.

2020 оны эхний 2 сарын төсвийн гүйцэтгэлээс үзэхэд төсвийн нийт зарлага, санхүүжилт 994.3 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардал 537.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 437.1 тэрбум төгрөгөөр тасарч /3 сарын гүйцэтгэлээр энэ дүн нэмэгдэх магадлалтай/, өнөөг хүртэл олгогдоогүй байна. Уул уурхайн эрдэс, түүхий эдийн экспортын хэмжээ төлөвлөснөөс бага байсан хэдий ч төсвийн нийт орлого эхний 2 сарын байдлаар тасраагүй (АМНАТ 45.0 тэрбумаар л тасарсан) атал дээрх зарлага, санхүүжилтийг бүрэн хийж чадаагүй байгаа нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зээл, үнэт цаас гаргах асуудлаа Засгийн газар бүрэн шийдэж чадаагүйтэй холбоотой байна. 

Өөрөөр хэлбэл, төрөөс иргэд, аж ахуйн нэгжид олгох цалин хөлс, тэтгэвэр, урамшуулал, нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмж, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болон төрийн үйлчилгээнүүдийн төлбөр зэрэг нэг их наяд орчим төгрөгийн зарлагын санхүүжилт хийгдэхгүй  байгаагаас иргэд, аж ахуйн нэгжид очих мөнгөний хэмжээ буурч,  энэ хэмжээгээр хэрэглээгээр дамжин эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.

2020 оны төсвийн зарлагын хуваарилалтыг харахад Сангийн яам төсвийн орлогыг оны эхэнд багаар төлөвлөж, Засгийн газрын зээл, үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжих дүнг түлхүү тавьж тооцсон байна. Хэрвээ Ковид-19-ийн тархалт буурахгүй, хилийн болон дотоодын хорио цээр удаан үргэлжилж, хямралын шинж байдал цаашид гүнзгийрч зэс, нүүрсний экспорт багасвал АМНАТ болон бусад татвар төлөлт саатах эрсдэлтэй байна. Тиймээс төсвийн зардлыг оны эхэнд танахгүйгээр дотоодын зээлээр  санхүүжүүлэх нь оны эцэст ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгохоор байгааг анхаарах хэрэгтэй.

Дэлхий нийтэд тархсан Ковид-19 вирусын улмаас Монгол Улсын эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлж эхэлснийг Олон улсын мэргэжлийн байгууллагууд, дотоодын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид анхааруулж, иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн оновчтой арга хэмжээг зөв цагт нь үр дүнтэй авч, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэхийг санал болгож байгааг та бүхэн мэдэж байгаа.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө төсвийн дутуу санхүүжилтээ бүрэн шийдвэрлэхээс гадна иргэдийн бодит орлого, хэрэглээг хамгаалж, дарамт болох зардлыг шийдвэрлэх шаардлага бас тулгарч байна. Доор дурдсан нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хөрөнгө, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэхийг санал болгож байна.

Үүнд: 

  1. Төрийн албанд ажиллагсдын орон тоо, цалингийн хэмжээг 2019 оны 12 дугаар сарын түвшинөөс бууруулахгүй байлгах;
  2. Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын ажлын байрыг хэвээр хадгалах, ажиллагсдын орон тоо, цалингийн хэмжээг 2019 оны 12 дугаар сарын түвшинөөс бууруулахгүй байх; /Энэхүү арга хэмжээг Монголбанк, Сангийн яам хамтран нэн яаралтай шийдвэрлэж, хэрэгжүүлэхгүй бол компаниуд ажиллагсдаа ажлаас нь халах, цалингүйгээр чөлөөлөх, жижиг компаниуд үйл ажиллагаагаа зогсоох зэрэг явдлууд гарч эхлээд байна/
  3. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд цалин орлогын дийлэнх хэсгээрээ төлдөг ипотекийн болон хэрэглээний цахилгаан бараа, техник хэрэгслийн лизингийн зээлийн хүүг бууруулахыг арилжааны банкуудад зөвхөн уриалах бус Монголбанкнаас бодлогын хүүг бууруулах механизмыг ашиглах, банкуудад нэмэлт эх үүсвэр олгох үр дүнтэй арга хэмжээг авах; /Хэт оройтвол хожим үүнээс илүү зардал гарч төсөвт асар их дарамт, эрсдэл учирч болзошгүй байна/
  4. Малчдын орлогыг өмнөх оноос бууруулахгүй, ноос ноолуур, арьс шир, махны үнийг үнийн уналтаас хамгаалах;   
  5. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан халамжийн үйлчилгээнүүдийн төрөл, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн хэмжээг бууруулахгүй, шуурхай шийдвэрлэж байх.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд:

  1. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зардлаас 2020 онд шинээр эхлүүлэх бүх төсөл, арга хэмжээг бүгдийг 2021 он руу шилжүүлэн хямралын үеийн арга хэмжээний зардалд зарцуулах;
  2. Иргэд, аж ахуйн нэгжид шууд олгохоос бусад төсөл, хөтөлбөрүүдэд болон Засгийн газрын онц шаардлагагүй сангуудад олгох санхүүжилтийг хасах;
  3. Ковид-19 вирусын хамааралтайгаар үүссэн эдийн засгийн хямралыг хүндрэл багатай давах, энэ үед иргэд, аж ахуйн нэгжийн бодит орлогыг хамгаалахтай холбоотойгоор төсвийн зарлага, санхүүжилтийг дээр дурьдсан арга хэмжээнүүдийн хүрээнд нэмэгдүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй.  

Хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн З.НАРАНТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 39 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 54 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 55 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цаг 57 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 20 цаг 58 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 21 цаг 0 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 21 цаг 1 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 21 цаг 4 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top