x

О.Магнай шинээр барих замын ажлыг зогсоож, иргэдэд мөнгөө тараахыг шаардав

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийж, иргэн бүрт 1,242,721  төгрөг олгохыг шаардлаа. 

О.Магнай уг шаардлагынхаа тухай "Халдварт вирустэй холбоотой хөл хориог уртасгахын хэрээр эдийн засаг хумигдан, үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодит аюултай нүүр тулж байна. Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогоо цаг алдалгүй тодорхойлж, иргэдэд танилцуулах ёстой ч өнөөдрийг хүртэл бодит бодлого танилцуулсангүй. 

Тиймээс эдийн засгийг тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын иргэн бүрт 1,242,721  төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгохыг шаардаж байна. Энэ онд барих ёстой хоёр замын ажлыг зогсоож, мөнгийг нь иргэддээ өгөх хэрэгтэй. Улсынхаа эдийн засгийг авч үлдэх ёстой гэдэг үүднээс АН энэ шаардлагыг хүргүүлж байна" гэсэн юм.

Гэвч хэвлэлийн бага хурал өндөрлөсний дараа уг шаардлага АН-ын албан ёсны байр суурь уу, эсвэл иргэн О.Магнайгийн байр суурь уу? гэдэг маргаан үүсэв. Хэрвээ АН-ын байр суурь юм бол шаардлагыг тус намын албан бланк дээр үйлдэх нь тодорхой. Хоёрдугаарт намын удирдах байгууллагаар /ядаж удирдлагын түвшинд/ хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан байх.

Харин О.Магнайгийн сэтгүүлчдэд тараасан шаардлагын ард "АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай" хэмээн гарын үсэг зурсны дээр тус намын хэвлэлийн албанаас "Энэ бол АН-ын албан ёсны байр суурь биш, иргэн О.Магнайгийн байр суурь юмаа" гэсэн залруулгыг хийлээ. 

(Шаардлагыг бүрэн эхээр нь нийтлэв)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ ТАНАА
 

Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардах тухай
 
Ковид-19 Вирусийн тархалтын улмаас цар тахал дэгдэн бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна.

Манай улсын хувьд энэ оны 1-р сараас эхэлсэн хөл хориог өнөөдрийн байдлаар 5-р сарыг хүртэл сунгалаа. 

Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа. Цаашид  арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл байдал ч бий болоод байна. 

Энэ мэт онцгой нөхцөл байдал үүссэн үед ЗГ нь мөн онцгой байдлаар асуудалд хандаж эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх  бодлогоо цаг алдалгүй иргэдэд танилцуулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн ч, харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодитой бөгөөд тодорхой бодлого зорилт танилцуулсангүй өдийг хүрлээ.  

Иймд эдийн засгийг сэргээх тэтгэх бодлогын хүрээнд МУ-ын ҮХ-ийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” мөн арван зургадугаар зүйлд зааснаар  Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг  4-р сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгож эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна.
 
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай
2020.03.25

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 20 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 20 цаг 45 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 46 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 20 цаг 49 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 20 цаг 51 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 20 цаг 52 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 20 цаг 54 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top