x

АН-аас УИХ-ыг яаралтай хуралдуулж, төсөвт тодотгол хийхийг дахин шаардлаа

УИХ дахь АН-ын зөвлөлөөс шинэ коронавирусийн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар Засгийн газар, УИХ-д санал дахин хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

АН зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ яаралтай хуралдаж, эрсдэлийн үнэлгээ, хэрхэн давах төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэтэл УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд цар тахал нэрээр таг чиг байна. УИХ-ын дарга, гишүүд хаана, юу хийж явна вэ. УИХ яаралтай хуралдаж, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй. Цахимаар байх уу танхимаар байх уу гэдгийг шийдэж, өнөө маргаашгүй энэ асуудал дээр ярилцах хэрэгтэй байна.

Бид Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа. АН хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлэхээр болж байна” гэлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрөгч амралтын өдөр тус намын ҮБХ цахимаар хуралдаж УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болсон гэдгийг хэллээ. 

Мөн тэрээр “Би иргэдээ алагчилсан асуудлыг яриагүй. Гадаадад байгаа иргэдийг тэнд нь үлдээ гээгүй. Эрсдэлтэйг нь мэдэж байж авчирч байгаа асуудлыг хөндсөн. Харин үүнийг маань мушгин гуйвуулж байна.

Тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийн жагсаалтыг хэн гаргаж байгаа юм, хэн үүнд хяналт тавьж байгаа талаар мэдээлэл огт алга. Энэ мэдээллээ нийтэд ил болгох хэрэгтэй. 

Халдвар авсан хүмүүсийг мэдсээр байж эрүүл иргэдтэй хамт нэг нислэгээр авчирсан. Гадаадаас ирсэн иргэдийг 14 биш 28 хоног тусгаарлаж, зургаагаас дээш удаа шинжилгээнд хамруулах, тусгай нислэгийн явцад ирэх иргэдийн жагсаалтад танил тал харгалзахгүй оруулж буй талаараа нээлттэй мэдээлэл хийхийг шаардаж байна.

Сурталчилгаа хийх зорилготой зураглаач гэх мэт хүмүүсийг тээвэрлэж, эрсдэл бий болгохгүй байх хэрэгтэй. Эдгээр шаардлагыг мушгин гуйвуулах хэрэггүй. Энэ байр сууриндаа бат зогсох болно” гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 23 цаг 43 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 23 цаг 58 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 23 цаг 59 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top