x

М.Чимэддорж: Төр байгаа л бол өөрийн иргэдийг ямарч тохиолдолд хамгаалах нь зөв

Монгол улсад өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдварын  10 тохиолдол бүртгэгдээд байна.

Дэлхийн 185 гаруй оронд тархаж 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, зөвхөн Европ тивд 6000 мянган гаруй хүн нас бараад байгаа юм.

Улсын онцгой комиссоос гадаад улсад байгаа иргэдээ тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татаж авах ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 1951 хүн тусгаарлалтад буюу ажиглалтад байна. Мөн Баян-Өлгий, Дархан-Уул аймагт тусгаарлах хүний тоо нэмэгдэж байгаа юм.

Харин энэ сарын 19-ны өдөр АН-ын УИХ дахь зөвлөлөөс ерөхий сайд У.Хүрэлсүхэд үүсээд буй нөхцөл байдал, эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулахыг шаардаж, шаардлага хүргүүлсэн.

Энэ үеэр АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа юу, цар тахлыг тараахгүй байх бэлтгэл бий юу гэдэг эргэлзээтэй байна.  Цар тахлын аюулыг гадаадаас импортолж оруулж ирж байгаад санал нэгдэхгүй байна” гэж мэдэгдсэн билээ.

Энэ талаар товч.мн сайт АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржоос Гадаадад байгаа Монгол иргэдийг авч ирэх нь зөв эсэх, мөн намын даргын байр суурийн талаар тодруулга авчээ. Тодруулгыг бүрэн эхээр хүргэж байна.

М.Чимэддорж: “Нэг зүйлийг маш тодорхой хэлье. Дэлхийн 60 гаруй улс орон хилээ хаасан байна. Гадаадаас, ялангуяа вирусийн тархалт өндөртэй улс орнуудаас зорчигчдыг хүлээж авахгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Гэхдээ өөрийн улсын иргэдээ хүлээж авахгүй гэж мэдэгдсэн нэг улс байхгүй байна. Эх оронтой байна гэдэг ямар ч үед эр орондоо буцаад ирэх эрхтэй хүмүүсийг хэлж байгаа юм. Зөвхөн өвчин бус дайны голомтод байгаа иргэдийг аль ч улс орноос татаж авдаг.  

Төр оршин байгаа утга, учир нь энэ. Төрийн үүрэг нь иргэдээ хамгаалах, эх оронд нь авч ирэх юм. Жишээ нь АНУ гадаад улс орноос ирж байгаа бүх нислэгээ цуцалсан. Гэхдээ хугацаа өгөөд улсынхаа иргэдийг эх орондоо ирээч гэсэн. Дахиж нислэг зохион байгуулах төвөгтөй байгаа учир хугацаа өгсөн. БНХАУ-д сүүлийн 14хоног аяласан иргэнийг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. Энэ нь зөвхөн өөрийн улсын иргэн биш байсан юм.

Гэтэл манай АН-ын даргын гаргасан болчимгүй мэдэгдэл маш буруу. Мөн цахим орчинд ч иргэд буруу, зөв гэж хоёр хуваагдаж байна. Зарим нь Монголчуудаа бодох хэрэгтэй, хилийн гадна гараад явсан иргэд ямар хамаатай юм бэ гэж байна. Энэ бол буруу. Төр байгаа л бол өөрийн иргэдийг ямарч тохиолдолд хамгаалах нь зөв.

Нэгдүгээрт, Монгол улсын Үндсэн хуульд “Монгол улсын иргэн дараах бүрэн эрхийг баталгаатай эдэлнэ. Үүн дотор, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа өөрөө сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж заасан. Энэ бол эх оронтой хүний язгуур эрх.

Хоёрдугаарт, Хэрвээ хязгаарлах бол хууль баталж байж хязгаарладаг. Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар ч хуулинд “Монгол улсын иргэнийг эх орондоо ирэхийг нь хориглосон” ямар ч хууль байхгүй.

Гуравдугаарт, Ардчилсан намын суурь зарчим нь хүний эрх, хүний эрхийг хамгаална, хамгаалах ёстой, хүний эрхийг хамгаалахад гарч буй төрөөс үзүүлж байгаа зарим нэгэн хязгаарлалтууд байвал анхаарч байх ёстой. Энэ бол АН-ын үүрэг.

Гэтэл намын даргын хийсэн болчимгүй мэдэгдэл нь үндсэн хуулийн эсрэг, мөн АН-ын үзэл баримтлалын эсрэг ярьж байгаа юм. Байж боломгүй, хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл болж байгаа юм. Энэ мэдэгдлийнхээ төлөө АН дарга С.Эрдэнэ монголын ард түмнээс уйлчлал гуйх ёстой.

АН-ын гишүүд бүгд ингэж бодож байгаа хэрэг биш, энэ бол зөвхөн АН даргын байр суурь. Олон гишүүд энэ мэдэгдлийн эсрэг байгаа.

АН-ын даргын мэдэгдэлд “5, 10-хан хүний амь”-ийг аврахын тулд гэж мэдэгдэж байна. Энэ үг нь түүнийг намын даргын ажлаа өгөх ёстой гэж бодож байна.

Нөгөө тал байгаа асуудал нь, төр иргэдээ авчрах ёстой, мөн монголын нутаг дэвсгэрт халдвар тархаахгүй байж иргэдээ хамгаалах үүрэгтэй.

Харамсалтай нь гадаадаас иргэдээ авчирч буй үйл ажиллагаанд том алдаа байна. Иргэдийг халдвар авсан эсэхийг ирэхээс нь өмнө шинжилгээ хийгээд тогтоох боломжтой. Гэтэл эрүүл хүмүүсээ вирусийн халдвар тээсэн хүнтэй хамт авч ирлээ.

Иргэдээ тухайн байгаа улс оронд нь шинжилгээ авч тухайн газар нь 14 хоног тусгаарлах боломжтой. Тухайн улстай нь ярилцаад шийдэж болох асуудал байсан. Халдвар авсан иргэдээ тэнд нь эмчлэх боломжтой байсан. Одоо цаашид ингээд ажиллах бүрэн боломжтой гэж харж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • zochin (202.9.46.230)
    hudlaa yarihas uur yum hiideggu hun bn da.bugd uheed iruul huuli yariad suuj bhu teguul..mugshihda garguun hunu gui yu uuruu.buh mgl hun bitgii uheesei l gej zalbirj bn
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Irgen (202.55.188.89)
    Hyatadad uvchin garanguut zugtaad Europod ochij amarch baisan garuud tend n uvchin degdenguut zovson zudersen durd togloj nutag ruugaa ami zulbah argaa olson n Hurelsuhiin ene jujig yum shuu. Medej uvchtei hugshin huuhed olj nuurendee naasan. Ireed tusgaarlaltad orood yaj ayaglaj baigaag sonsson bizdee??
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
    • zochin
      yaag zub
      2020 оны 03 сарын 22
  • Irgen (202.55.188.89)
    Chimeddorj ulsturiin tootsoo bodoh sedevee zuv olmoor baina. Neg ongotsnoos 4 ilerlee. Ingots burees ilerne. Gadaadad yavaa mongol hun eh orondoo ireh erhtei CH haldvart uvchin teej avchirahgui baih uuregtei shuu dee.
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
    • zub
      2020 оны 03 сарын 22
  • Зочин (66.181.161.3)
    Со д байгаа 40000 хүнийхээ эрхийг хамгаалж огруулж ирээчээ
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.142.218)
    Харин ч 3 сая иргэнээ бодсон зөв мэдэгдэл хийсэн.
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.101)
    Хуцваа хувьаа бодсон АН- ийн бөхөсийг долоосон хог байна чи өөрөө хэлэмгий хүн сурамгай гэдэг юм новш минь
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
    • Аянчин
      Нөгөө Улаан хамгаалагч гэдэг шиг хамуурсан толгойтой новш юмдаа чи!!!
      2020 оны 03 сарын 22
  • Зочин (66.181.161.101)
    Хуцваа хувьаа бодсон АН- ийн бөхөсийг долоосон хог байна чи өөрөө хэлэмгий хүн сурамгай гэдэг юм новш минь
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (139.5.217.144)
    МАН-ын БӨГС ДОЛООГЧ ЧИ СОЛИОР,. Тэгээд зөөвөрлөгдсөн өвчнөөр гэмгүйхэн иргэд бид золиослоход ёстой юу...???
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
    • Ifgen
      teneg min chi gadaadad baisan bol yu gej dongosoh bol hunii erh chuluu yu gej hutsah bol irgen bui dor tur bui gej medeh uu
      2020 оны 03 сарын 22
  • zochin (66.181.181.232)
    abmaar l bgaa daanch daats ni bolson odoo 14 honogiin daraa daraagiinhiig ni avna gej oilgood bgaashdee
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 23 цаг 36 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 23 цаг 51 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 23 цаг 52 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 54 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 23 цаг 55 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 23 цаг 57 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 23 цаг 58 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top