Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 10 цагаас товлогдож, хуралдаан эхэлжээ.
Хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын асуудлаар цаашид авах арга хэмжээ, болон Дарханы замыг барихаар ирэх 105 хятад ажилчдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дарханы замын төсөлд ажиллах компаниудыг Азийн Хөгжлийн Банк шалгаруулсан бөгөөд асуудлыг хэрхэн шийдэхээ өнөөдөр ярилцах юм байна. Хятадаас ирэх ажилчдын хувьд монголчуудын төдийлөн хийж чаддаггүй гүүр барих зэрэг ажлуудад оролцохоор ирэх инженер, техникийн мэргэжлийн хүмүүс байх аж.
Эдгээр хятад ажилчдыг авчрах асуудал дээр Эрүүл мэндийн яам эсрэг байр суурь байгаагаа өчигдөр мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл (11)