x

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн бодлого, намын мөрийн хөтөлбөр ялгаагүй залуусын хөгжил рүү чиглэнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны төлөөлөлтэй хийсэн цахим уулзалтынхаа үеэр төрийн бодлого ч тэр, намын мөрийн хөтөлбөр ч ялгаагүй, залуучуудын хөгжил рүү дийлэнх хэсэг нь чиглэх болно гэдгийг илэрхийлжээ.

“COVID-19” цар тахлын урьдчилан сэргийлэлттэй холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны төлөөллүүдтэй өнөөдөр цахимаар хуралдаж, Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл болон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар тус холбооноос боловсруулсан саналуудтай танилцсан байна.

Улс орны хэмжээнд онцгой дэглэмд шилжсэнтэй холбогдуулж тус холбооны удирдлагууд анх удаа цахим хурал хийж, үүндээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг оролцуулжээ.

“Алсын хараа-2050” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг болон МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм байна. 

Тус холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд тулгамдаж байгаа ямар асуудлууд байгаа талаар санал асуулга явуулсан бөгөөд нийт 100 гаруй мянган хүн хамрагдсанаас 13 мянга нь тодорхой саналуудыг ирүүлсэн талаар тус холбооныхон танилцуулсан. Эдгээр саналуудыг эрэмбэлээд эхний 10 саналыг намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжиллаа.

Тухайлбал, Сэлэнгэ, Өмнөговь аймгаас холбогдсон М.Тэмүүлэн, Ч.Сугархүү нар орон нутагт амьдарч байгаа залуучуудын хувьд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхай, ашигт малтамалын олборлолттой холбогдуулж залуучууд руу чиглэсэн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай гэсэн саналыг анхааралдаа авахыг уламжлав.

Мөн Нийслэлийн НАМЗХ-ны залуучуудын хувьд нийгэмд, тэр тусмаа өсвөр, залуу үеийн дунд шинээр аюулын харанга дэлдэх болсон хар тамхи, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тал дээр онцгой анхаарч, хууль, эрх зүйн зохицуулалтуудыг илүү боловсронгуй болгохыг чухалчилж байгааг энэ үеэр хөндлөө.

Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах, инновацийг төрийн бодлогоор дэмжих, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, старт аппуудыг дэмжих, татварын хөнгөлөлттэй бүс байгуулах саналуудыг залуучууд түлхүү илэрхийлж байгаа аж.

Үүнээс гадна боловсролтой холбоотой, ялангуяа гадаадад их, дээд сургуульд тэтгэлгээр сурдаг оюутнуудын тоог нэмэх, тэтгэлгийн шалгуурыг өндөрсгөж, шалгаруулалтыг ил тод нээлттэй болгох, эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гаргах, ойрын жилүүдэд ямар мэргэжил хэрэгтэй байх судалгааг гаргаж төрийн бодлоготой уялдуулах шаардлагатай байгааг ОХУ, АНУ-аас холбогдсон төлөөллүүд Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжилсан юм. Тэрээр НАМЗХ-ны залуучуудын гаргасан саналуудаас 87 хувийг нь МАН-ын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг тодотгосон юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр “Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Одоогийн байдлаар 250 гаруй мянган хүн саналаа ирүүлээд байна. Уг баримт бичгийг улс төрийн намуудад гардуулж өгсөн. Хамгийн сүүлд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдууд, Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан бүх хүнд гардуулж өгөөд байна. Дөнгөж сая гэхэд ХҮН намынхан надтай уулзаж, санал солилцлоо.

Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй. Тооцоо судалгаанд суурилах ёстой. Ирэх жилүүдэд гэхэд бид гадаад, дотоодоос өмнө нь авсан асар их өрийг эргүүлж төлнө. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Дэлхийн эдийн засаг ч короновирусийн тархалтаас болоод ирэх жилүүдэд амаргүй болж ирлээ. Энэ нь манайд ч их, бага хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс энэ бүхнийг бодолцож улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаанд үндэслэж, бодитой боловсруулаасай гэж бодож байгаа.

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэдэг санал иргэдээс, залуучуудаас хамгийн их ирж байна. Үүнийг шийдэхийн тулд тэтгэврийн сан, хуримтлалын сан, үндэсний баялгийн сангуудын цогц дэмжлэгээр шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн системтэй нь холбох байдлаар цогцоор нь шийднэ гэсэн үг. Утааг багасгах асуудал гэхэд өмнөх жилүүдэд бодлого нь ажил нь тусдаа явж ирсэн учраас үр дүн гараагүй. Үүн шиг орон сууцжуулалтыг санхүүгийн системтэй нь уях байдлаар шийдэж болно. Та бүхний санал болгосончлон төрийн үйлчилгээг цахимжуулах саналыг харгалзаад 13,240 үйлчилгээг нэг апликейшнд төвлөрүүлэх ажлыг хийхээр тусгасан байгаа. Ер нь хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг шиг манай улсын хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тэгэхээр төрийн бодлого ч тэр, намын мөрийн хөтөлбөр ч ялгаагүй, залуучуудын хөгжил рүү дийлэнх хэсэг нь чиглэх болно” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.16.147)
    4 жил бодлогогүй явсан МАН юу яриад байна аа. Морь унасан толгойгүй хүн шиг байлаа өнгөрсөн 4 жил. МАН цаашаа.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 23 цаг 55 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top